1. Кофе дасгал хийхэд тусална

Дасгал хийхээсээ өмнө кофе ууснаар таны адреналины хэмжээг ихэсгэж, өөхны эд эсний хүчилийг ялгаруулж дасгал хийх чадварыг сайжруулдаг байна. Цай уувал таныг эсэргээр нь амрааж нойр хүргэх болно.
2. Кофе төвлөрөхөд тусална

Чухал ажил, шалгалт зэрэг ажилтай бол кофе уухыг зөвлөж байна. Кафейн таны ой санамжийг сайжруулж нүд ядрах, нозоорох гэх мэт зүйлсээс сэргийлэх болно.
3. Кофе ачаалал даахад тусална

Ажлын ачаалал бол амьдралд байдаг зүйл кофе ууснаар сэргэг бөгөөд ажлаа илүү хурдан амжуулах болно. Ногоон цай, хар цай уувал эсэргээрээ нойр хүрч ажлын бүтээмжид муугаар нөлөөлдөг. Хэрвээ та кофе ууж удаан ажилласан бол гэртээ сайн амраарай.
4. Кофе турахад тусална

Судалгаагаар кафейн ууснаар таны бодисын солилцоо 3 – 11% ихэсдэг. Энэ нь өөхийг хайлуулдаг цөөхөн хэдхэн бодисын нэг юм. Нэг аяга кофе 11% витамин В2, 6% витамин В5, 3% мангаан ба кали, 2% магни ба витамин В3 тус тус агуулдаг байна.
5. Кофе урт наслуулдаг

Та цай уух дуртайч кофе ууж эхэлбэл яах вэ? гэж бодож байгаа бол эхний удаад кофег 7 хоног уугаад үзээрэй. Кофе нь vхэх эрсдэлийг 12 – 13 жилээр багасгадаг. Кофе их хэмжээний антиоксидант агуулдаг нь хүний бие чөлөөт радикалуудын эсрэг тэмцэхэд тусалдаг байна. Үр дүн нь кофе уудаг хүмүүс Паркинсонс өвчин буюу төв мэдрэлийн эмгэг өвчин, сахарны 2 бүлэг, зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэл нь багасдаг байна.