Олон эцэг, эхчүүд хүүхдээ сайн сурч, онц дүнтэй төгсгөх нь ирээдүйд амжилттай байхын эхлэл гэж үздэг. Харин муу сурдаг хүүхдүүдийг хичээлийн давтуулж эхэлдэг. Тэгвэл бодит амьдрал дээр дүн огт хамаагүй байдаг ажээ. 10 жилээ онц дүнтэй, оюутан цагаа улаан дипломтой төгссөн ч ажлын талбар дээр гараад энгийн цалинтай, аз жаргалгүй байх нь их байдаг. Тэгвэл манай сайт та бүхэнд муу сурдаг хүүхэд яагаад сайн сурдаг хүүхдээс илүү амьдрал, орлоготой болдог талаар мэдээ бэлтгэлээ.

1. Тэд дүн дээр санаа зовдоггүй.

Судалгаагаар хичээлдээ сайн, онц сурдаг байсан томчууд ихэнх нь энгийн цалинтай, стресстэй, ядарсан шинжтэй байжээ. Харин үлдсэн хүмүүс нь сургуульд сурч байх хугацаандаа огт дүн дээр санаа зовдоггүй байсан гэсэн бөгөөд тогтмол сайн орлоготой ажилд орж, хувиараа бизнесс эрхэлж, стрессгүй, эрч хүчээр дүүрэн эрүүл байсан байна. Судалгааны эцсийн дүгнэлтэнд: Хэрвээ багаасаа хичээл, дүнгийн араас хэт их явах нь ирээдүйд ачаалалтай ажил хийх, эрүүл мэндэд муугаар нөлөөлөх магадлалтай гэжээ.

2. Гоё харагдах гэж хичээдэггүй

Сайн сурагчдын хувьд багшдаа эерэг сэтгэгдэл төрүүлэх нь чухал байдаг. Харин муу сурагчид хэн нэгэнд сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэггүй. Тэд багш нарыг хүндэлдэгч хүсээгүй зүйлээ хийдэггүй зантай.

3. Бүх юмыг өөрөө хийдэггүй

Нэгэн бичигдээгүй хууль байдаг нь “Хэрвээ чи ямар нэгэн зүйл хийхийг хүсч байгаа бол өөрөө хийх хэрэгтэй” энэ ихэнх нөхцөлд зөвч заримдаа энэ байдлыг муу сурагчид жинхэнэ утгаар нь ашигладаг. Тэд өөрсдийн хийхийг хүссэн зүйлээ бусад хүмүүсээр хийлгэдэг нь тэднийг ирээдүйд бусдыг удирдах чадвартай болгодог ажээ.

4. Тэд өөрсдийгөө төгс бус байхыг зөвшөөрдөг

Ихэнх муу сурагчид хичээлээс гадуурх зүйл хийх дуртай байдаг. Жишээ нь: Зураг, дуу хөгжим, бүжиг, дизайн гэх мэт зүйл дээр илүү анхаарлаа хандуулдаг. Хүмүүс чадваргүй муу байна гэж хэлсэн ч гэсэн тэд үргэлжлүүлэн хийсээр байдаг. Тэд ихэнх цагаа өөрийн дуртай зүйлдээ зарцуулах бөгөөд хичээл дээр бараг цаг гаргахгүй. Мөн тэд заавал төгс байх гэж хичээдэггүй. Учир нь тэд алхам алхамаар явах ёстой гэдгийг аль эрт ойлгосон байдаг байна.

5. Тэд ирээдүйд хэрэг болох зүйлээ мэддэг

Хэрвээ муу сурагчид тухайн хичээлийг утгагүй, хэрэггүй гэж бодвол та хичнээн хичээгээд дуртай болгож чадахгүй болов уу. Харин эцэг, эхчүүд хүүхдээ ямар хичээлд дуртай байгааг нь асууж дэмжвэл ирээдүйд маш их хэрэг болох биз ээ.

6. Гэрийн даалгавараас өөр хийх зүйл байдаг

Хичээлдээ бараг цаг зарцуулахгүй мөртлөө олон цагийг өөрийн дуртай зүйлдээ зарцуулдаг сурагчид байдаг шүү дээ. Энэ зан чанар нь насанд хүрээд бусдын үгээр биш харин өөрийн итгэл үнэмшлээр амьдрахад их нөлөөлдөг. Нэг үгээр хэлбэл тэд өөр өөртөө дарга болдог байна.

7. Тэд зөвхөн амжилтанд төдийгүй бүтэлгүйтэлд ч сайн байдаг

Хүссэн зүйлдээ хүрч чадахгүй амжилтгүй болоход маш хэцүү байдалд ордог хүмүүс байдаг шүү дээ. Тэд өчүүхэн алдааг асар том асуудал гэж үздэг. Энэ зан чанар нь эрсдэл хүлээж чаддаггүй тогтворгүй хүн болгох муу талтай. Харин багаасаа муу сурдаг байсан ч эцэг эхийн тусламжтай алдаагаа засахыг сурсан хүн бүхнийг тайвнаар хүлээн авч алдааг хурдаг засаж асуудлыг шийдэж чаддаг болсон байдаг ажээ.

8. Тэд эрсдэлд ороход бэлэн байдаг

Сургуульд төдийлөн амжилтанд хүрээгүй хүмүүс нөхцөл байдалд дасан зохицох шаардлагатай болдог. Энэ нь ирээдүйд эрсдэл хүлээх чадвартай болгодог байна. Хэрэв тэд коллежоо хаях, ажлаа солих эсвэл өөр улс руу нүүхийг хүсч байвал шууд хийдэг. Нэг үгээр хэлбэл тэд эрсдэл дунд амьдрах дуртай.