Судалгаагаар эрчүүд унтлагын хувцасыг 13 хоног, эмэгтэйчүүд 17 хоногийн дараа сольдог байна. Унтлагын хувцасыг удаан хугацаанд өмсөх нь маш буруу бөгөөд эрүүл мэндэд х.о.ртой юм. Дулаахан, зөөлөн орондоо унтлагын хувцастайгаа орох нь муу гэж үү? Тийм бас үгүй, энэ асуултанд хариулахаар манай сайт та бүхэнд яагаад унтлагын хувцасыг 2 өдөр дараалан өмсөж болохгүй талаар мэдээлэл хүргэж байна.
1. Та эрүүл бус орчинд унтаж байна

Унтлагын хувцасыг олон орой дараалан өмсөх нь арьсны ө.в.ч.и.н тусах эрсдэлтэй юм. Учир нь нэг унтлагын хувцасыг дахин дахин өмсвөл бактери, ү.х.с.э.н арьсны эсүүд цугларч эхэлдэг байна. Мэдээж та цэвэрч тогтмол ор хөнжлийн даавуугаа угаадагч угаагаагүй унтлагын хувцастай шууд орондоо ордог. Энэ нь эхэндээ мэдэгдэхгүй ч урт хугацааны дараа арьс тань бага багаар мэдрэг болж арьсан дээр юм гарч эхэлдэг.
2. Та микробуудыг бусад хувцас руу шилжүүлдэг

Унтлагын хувцсаа бусад хувцастайгаа угаах нь микробуудыг бусад хувцасанд дамжуулах боломжтой байдаг. Иймд та үргэлж хувцасаа индүүдэх эсвэл уураар ариутгаж байгаарай.
3. Удаан өмссөн унтлагын хувцас нойронд нөлөөлдөг

Мэдээж шинээр цэвэрлэсэн ор хөнжлийн даавуу унтахад сайхан мэдрэмж өгдөг. Гэвч олон хүмүүс хуучин унтлагын хувцастайгаа унтсанаас болж бие загатнаж тайван унтахад саад болдог. Иймд та шинээр цэвэрлэсэн ор хөнжлийн даавуу хийсэн бол заавал цэвэрлэсэн унтлагын хувцастай унтаж байгаарай.
4. Таны харшилд муугаар нөлөөлдөг

Та тоос, шарилж, хурц үнэрний харшилтай, бүх зүйлийг цэвэрлэж ор хөнжлийн даавуугаа сольсон ч гэсэн яагаад ч юм яг хэвээрээ байгаад байна уу? Магадгүй таны хуучин унтлагын хувцас тоосны хачгаар дүүрцэн байгаа юм биш виз? Хэрвээ таны унтлагын хувцас тоосны хачигтай болцон бол шинэ унтлагын хувцас авахыг зөвлөж байна.
5. Нүүрэн дээр батга гарна

Нэг унтлагын хувцасыг удаан өмсөх нь даавуунд бактери, арьсны үхсэн эсүүд хуримтлагддаг. Шөнөдөө таны арьсны нүхэнд дарагдаж нүхжилт үүсгэдэг. Нойрондоо бие халууцаж хөлрөхөд унтлагын өмд чинь хөлс шингээж, батга үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг байна.
6. Муухай үнэр

Таны унтлагын хувцас олон хоногийн хөлс шингээж, бактерийн төгс орчинг бий болгодог. Тэд чийглэг, харанхуй газар үржиж, эвгүй үнэр үүсгэж, таны нойрыг алдагдуулдаг байна.
7. Биеийн дархлаа муудна

Шөнө бидний бие микроб, амьсгалын замын хүндрэл, харшлын эсрэг байнга тэмцдэг. Нэг унтлагын хувцасыг удаан хугацаанд өмсөх нь биеийн дархлааг бага багаар муутгаж эцэс сүүлд нь ө.в.ч.и.н тусах эрсдэлтэй юм.
Та юу гэж бодож байна? Та хамгийн сүүлд хэзээ унтлагын хувцасаа сольсон бэ?