Ухаалаг утас хүний амьдралын салшгүй нэг хэсэг болоод удаан хугацаа өнгөрчээ. Ганц утастай байхад тоолоод баршгүй олон зүйлсийг нэг дор хийх боломжтой бөгөөд тэдний нэг нь мэдээж сэрүүлэг тавих. Утасны сэрүүлэг ашиглах нь хэд хэдэн сөрөг нөлөөтэй юм.
Таны нойронд нөлөөлнө

Ихэнх хүмүүс орондоо ороод унтахаасаа өмнө утсаа оролдож эхэлдэг. Тоглоом тоглож, сошиал хуудсаа ухаж өөрийн унтах цагийг улам хомсолсоор байдаг билээ. Мөн утасны цэнхэр гэрэл нь хүнийг сэрүүн байлгасаар байдаг.
Өглөө хийх зүйлсийг сатааруулдаг

Хүмүүс утсаа гартаа оруулсан цагаас эхлээд мэйл хаяг, сошиал хуудсаа хамгийн түрүүнд шалгадаг. Ингэснээр таны дараагийн хийх зүйлийн цагийг оройтуулж хоцроход хүргэдэг байна.
Сонсогддоггүй

Утасны сэрүүлэг жирийн сэрүүлэг шиг чанга дуугардаггүй учраас хэтрүүлэн унтах тохиолдол гардаг. Мөн утасныхаа дуунд хэтэрхий дасчихсан учраас биднийг гүн нойрноос нь сэрээж чадахгүй юм.
Цэнэг нь дуусдаг

Хэрвээ та өглөө чухал ажилтай байгаад утасны цэнэг дуусчихсан бол сэрүүлэг нь дуугарахгүй. Тиймээс сэрүүлэгтэй цаг ашиглах нь хамгийн зөв шийдвэр юм.