Зөвхөн эмэгчин шумуул нь хаздаг бол эрэгчин, эмэгчин хоёулаа дүнгэнэх чимээ гаргадаг. Гэвч тэд хүнээр даажигнах гэж уг үйлдлийг хийдэггүй бөгөөд том шалтгаантай юм.
Чихний хулхинд татагддаг

Шумуул нь хүний хамгийн бохир хэсэгт татагддаг. Бид унтахдаа ихэвчлэн биеэ хөнжлөөр хучиж унтдаг бөгөөд зөвхөн нүүр, толгойн хэсэг ил гарсан байдаг. Мэдээж чих бохир хэсгүүдийн нэг учир татагддаг байна.
Биеийн дулаанд татагддаг

Эмэгчин шумуулууд хүнийг биеийн дулаан болон хөлсөөр мэдэрч хоол хайж эхэлдэг. Хүний амьсгалаас гарч буй нүүрстөрөгчийн давхар исэл нь шумуулыг татаж толгойн дээр эргэлдэж эхэлдэг байна.
Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

- Шумуул нь хар өнгөнд татагддаг учир цайвар хувцас өмсөж унтах.
- Унтахаасаа өмнө усанд орж хөлсөө арилгах.
- Шар айраг уухаас зайлсхийх.
- Хүчтэй үлээж буй сэнсний хажууд унтах
- Өрөөндөө шумуулын эсрэг лаванда, розмари гэх мэт ургамал тавих.