Хүн арьсаа арчилж, олон төрлийн тос түрхэж хамгаалдаг бол үс ч гэсэн адилхан арчилгаа шаардаж байдаг. Өглөө босоход үс арзайчихсан харагддаг ч энэ нь бодож байснаас илүү муу талтай юм. Үсээ задгай тавьж унтах нь ямар нөлөө үзүүлдэг үзүүлдэг талаар мэдэж авцгаая.
Өглөө ширэлдсэн үстэй сэрнэ

Үсээ задгай тавьж унтах нь таны үс ширэлддэг шалтгаан юм. Хүн мэдээж нэг байрлалаар шөнөжин унтана гэж байхгүй ба орондоо хөрвөөх үед үс, дэр хоёр хоорондоо үрэлдэж ширэлддэг байна. Үүний улмаас өглөө бүр ширэлдсэн үстэй сэрэхээс гадна үсний ширхгүүдийг гэ.мт.ээ.дэг.
Нүүрэн дээр батга гарна

Хэрвээ таны нүүр мэдрэмтгий, дээр нь батга гараад байдаг бол үсээ нүүрэндээ хүргэхгүй байх хэрэгтэй. Үс хивэнд оруулагч, ангижруулагч гэх мэт бүтээгдэхүүн нь үсэнд хуримтлагдсаар шөнө таны арьсан дээр бууж байдаг. Ингээд эцэст нь хэт их батга нүүр болон нуруун дээр гарч эхэлдэг учир аль болох үсээ нүүрэндээ хүргэхгүй байвал зохистой.
Үс ургалтыг удаашруулдаг

Үс ширэлдэх үед арьсны үлдэнд нөлөөлж байдаг. Гэм,тэ,лтэй үс удаан ургадаг ба хэрвээ та урт үстэй болохыг хүсэж байвал унтах үедээ заавал үсээ хамгаалаарай.
Үсийг мушгиж, буржийлгадаг
Хичнээн их бүтээгдэхүүн ашиглаад буржийж, хуурайшсан үсээ янзалж чадахгүй байна уу? Үсээ задгай тавих нь үсний чийгшлийг алдагдуулж байдаг. Үсний чийгшлийг алдагдуулдаг гол зүйл нь дэр юм.
Үс салаалдаг
Үс салаалдаг нэгэн шалтгаан бол унтахаасаа өмнө үсээ боогоогүйд байгаа юм. Хүн шөнө хөрвөөж, хөдөлж унтдаг учир үс нь салаалж байдаг.