Өлсөж байна гэдэг бодисын солилцоо явагдаж таны бие эрүүл байгааг илтгэж байдаг. Гэвч зөвхөн өлсөх үедээ л иднэ гэдэг муу үр дагавартай гэнэ шүү.

Өлсгөлөн нь их идэлтийн үндэс

Хоолоо тогтмол цагт иддэггүй, алгасдаг хүмүүс идээгүй хоолоо нөхөхийн тулд нэг дор их хэмжээгээр иддэг байна. Бодисын солилцоог сайжруулахын тулд хүний бие 3-4 цаг тутамд шим тэжээл хэрэг болдог.

Өлсгөлөн турахад туслахгүй

Хүмүүс өлсөөд л байвал тураад л байна гэж ойлгодог. Энэ нь хамгийн буруу ойлголт бөгөөд өлсөх үед хүний бие шим тэжээлээр дутагдаж өөхөө хадгалж, калори бага шатааж өөрийгөө хамгаалж эхэлдэг байна.

Эрүүл хоол сонгодоггүй

Өлссөн хүний цусан дах сахарын хэмжээ унаж хүссэн бүхнээ хяналтгүй идэж эхэлдэг. Мэдээж энэ хоол нь чихэрлэг зууш байх нь тэр.

Өлсгөлөн таны биед сөрөг нөлөөтэй

Урт удаан хугацаанд өлсөх нь таны сэтгэцийн эрүүл мэнд болон архаг өвчин тусах магадлалыг ихэсгэнэ. Өлсөх үед биенд илрэх шинж тэмдэг нь:

  • Анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү
  • Ходоод зовууртай
  • Сульдах
  • Толгой эргэх
  • Бөөлжих, суулгах
  • Уур хүрэх
  • Толгой өвдөх
  • Ходоод дуугарах
  • Нойргүйдэл