Амьдралд юу ч тохиолдож болно гэдгийг хүн бүр мэднэ. Гэвч бид тэдгээр нөхцөл байдалд зориулан өөрийгөө бэлдэх нь тун ховор. Бид өөрсдийн цүнхэнд зарим хэрэгтэй зүйлсийг авч явснаар эвгүй нөхцөл байдлаас амархан гарах юм.
Давс

Давс ашиглан хоол амталдаг ч мөн хамгаалалт болгон ашиглаж болдог байна. Та өөрийгөө аюу.лд орсон гэж үзвэл тухайн амьтан, хүний нүдрүү чиглүүлэн давс цацах хэрэгтэй. Мөн гулгаатай зам, мөсөн дээр явж байвал давс цацсанаар халтирахаас сэргийлж чадах юм.
Хуурамч түрийвч

Цүнхэндээ илүү түрийвч авч явснаар яаралтай хэрэг гарах үед гудамжинд шидэн хулгайчийг сатааруулах боломжтой юм. Хулгайч түрийвчийг авах гээд завгүй байх үед та аль хэдийн явчихсан байх ба ингээд өөрийн мөнгө болоод бусад зүйлсийг алдахгүй юм.
Усны сав

Өнгөгүй усны саванд ус хийж гадаа наранд 6 цаг байлгахад ихэнх нян, бактери устдаг байна. Мөн усны саваа тэлээтэйгээ холбож бие хамгаалах хэрэгсэл болгон ашиглах боломжтой юм.
Сам

Ихэнх эмэгтэйчүүд цүнхэндээ самтай явдаг нь мэдээж. Үүгээр зөвхөн үсээ самнахаас гадна биеэ хамгаалахад ашиглаж болох ба мөн өөрийн мөнгө, түлхүүр гэх мэт зүйлсээ дотор нь хадгалах боломжтой. Хулгайч хэзээ ч цүнхнээс эмэгтэй хүний самыг авахгүй нь ойлгомжтой юм.
Шүдний утас

Шүдний утас таны цүнхэнд тийм ч их зай эзлэхгүй. Зөвхөн шүдэндээ ашиглахаас гадна боолт хийх, хоол зүсэх, загас барих, ямар нэг зүйл боох гээд олон зүйлсэд ашиглаж болно.