Япон улсын өвөрмөц түүх, уламжлал, уугуул иргэдийн ур ухааныг бусад улсын хүмүүс гайхан бишэрдэг билээ. Тийм ч учраас дэлхийн шилдэг улсуудын нэг бол яах арагагүй Япон юм. Тэдний гайхалтай байгалийн тогтолцоо, амтат хоолноос гадна маш олон сонирхолтой зүйл байдаг.

Хувийн эд зүйлээ алдсан бол бүү санаа зовоорой

Япон улс нь өөрийн үнэнч, эелдэг зангаараа алдартай бөгөөд хаясан гээсэн зүйлсийг аль болох эзэнд нь олж өгөхийг хичээдэг. Япончууд хүүхдэдээ багаас нь ямар нэг зүйл олсон бол ойр байрлах цaг.дaaд өгөхийг зааж сургадаг. Нэгэн судалгаагаар Токио болон Нью Йорк хотыг хооронд харьцуулж, гээсэн утас түрүүвч эзэндээ очсон эсэхийг хувиар нь шалгажээ. Гэтэл Нью Йорк хот 6%, Токио 88% байжээ.

Япон бол мууранд хайртай хүмүүсийн диваажин

Японд муур 9:00-17:00 цаг хүртэл ажил хийдэг. Учир нь муур тухайн улсад үнэхээр алдартай учир мууранд зориулсан кафе байдаг байна. Хэрвээ та урт хугацаагаар гэртээ байдаггүй, жижигхэн байртай бол мэдээж амьтан тэжээхэд асуудал тулгарах болно. Тэгвэл уг кафед амттан идэнгээ мууртай хамт байж болох юм. Сүүлийн үед Японы том хотуудад ийм төрлийн газрууд олон болоод байна.

Тэжээвэр нохой хүүхдийн тэрэг дээр явдаг

Бусад улсын хүмүүс хүүхдийн тэргэнцэр дээр нохой явж байхыг харвал магадгүй хачирхалтай санагдах байх. Харин Япончуудын хувьд энэ нь энгийн л үзэгдэл.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж

Японд үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж дээгүүр тавигддаг. Хэрвээ Фүжи ууланд пицца захиалвал тэд хүргээд л өгөх болно.

Нийтийн тээвэр

Японы нийтийн тээвэр үргэлж цагтаа ирдэг бөгөөд дунджаар цагаасаа 18сек хоцордог. Мөн үүнээс гадна зорчигчид явах замдаа хөлний массаж хүртэл хийлгэж болно.

Талх нь хүртэл өхөөрдөм хэлбэртэй

Яст мэлхийгээс авахуулаад цэцэг, загас хэлбэртэй талх байдаг. Тэд талхны хэлбэрийг бараг л урлаг мэт болгосон бөгөөд Анпанман нэртэй талхан баатар хүртэл байдаг байна.

Буга нь хүртэл эелдэг

Бидний мэдэхээр буга ихэнхдээ үргэж, зyгtдaг амьтад. Харин Японы Нара хотын буга хүмүүсийн хажууд дассан бөгөөд хоол олж идэх дуртай. Мөн тэдэнд хоол өгөх үед ёсолж, бөхийдөг байна.