Ихэнх хүмүүс заяаны хань байдагт итгэж, удахгүй учирна гэдэгт итгэдэг болохыг судалгаагаар баталжээ. Гэвч урт удаан хугацааны хайрын харилцааг олж авах нь тийм ч амар зүйл биш.

Хамтрагчаа үргэлж бусадтай харьцуулдаг

Одоо үерхэж байгаа хүнээ экс-тэйгээ харьцуулах нь нөгөө хүндээ байж боломгүй стандарт тогтоож, үнэ цэнэгүй мэт санагдуулдаг. Түүний алдаа дутагдлыг хэлэхийн оронд давуу талыг нь дурьдах хэрэгтэй.

Хамтдаа бүгдийг хийдэг

Хосууд хамтдаа ямар нэг зүйл хийх нь мэдээж тэднийг улам ойртуулж байдаг ч заримдаа өөртөө цагийг зарцуулах нь зүйтэй. Ганцаараа, өөрийн дуртай зүйлсийг хийх нь магадгүй таны харилцаанд сайнаар нөлөөлөх болов уу

Төгс байх гэж хичээдэг

Хайрын харилцаанд аз жаргалтай байхын тулд төгс байх шаардлагагүй. Та өөртөө анхаарч, тухтай байхад л хангалттай юм.

Өөртөө итгэх итгэл cyл

Хүмүүс бидний өөртөө итгэх итгэл cyл үед үргэлж бусдын магтаал сайшаалыг хүлээж байдаг. Харин уг төлөв нь хайрын харилцаанд тийм ч сайн биш. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар өөртөө итгэлтэй хүнд хамтрагч нь улам дотносох хүсэл төрдөг байна.

Хамтрагчийнхаа асуудлыг шийдэх гэж хичээдэг

Та түүний асуудлыг шийдэг гарцыг мэдэж байгаа ч магадгүй таны туслалцааг хүсэхгүй байж болно. Магадгүй түүнд асуудлыг шийдвэрлэхээс илүүтэй зүгээр л сайн сонсогч хэрэгтэй байгаа болов уу

Хамт хоол иддэггүй

Судалгаагаар хамтдаа хооллодог хосуудын харилцаа илүү жаргалтай байдаг гэжээ. Үүнээс гадна тэд хоолоо улам амтархан иддэг байна. Хэрвээ та харилцаагаа жаргалтай байлгаж, хоолоо амтархан идэхийг хүсвэл хамтдаа хооллож байгаарай.