Заримдаа бид асууж буй асуултаа энгийн асуулт гэж бодоод буруу сэтгэгдэл төрүүлнэ гэж мэдэхгүйгээр асуучихдаг. Зүгээр л хүмүүстэй харилцах гэсэндээ асуусан асуулт нь буруугаар эргэнэ гэж хэн бодох билээ.

Чи яагаад одоо ч гэсэн…

Хэн нэгнийг царайлаг мөртөө яагаад одоо ч гэсэн ганц бие байгааг асуух нь магтаал мэт сонсогдож байгаа ч үнэндээ муухай сэтгэгдэл төрүүлж байдаг. Уг асуултыг сонссон хүн өөрт нь ямар буруу зүйл байгааг гайхаж эхэлнэ. Яагаад одоо ч гэсэн…? гэх асуултын хариултанд амьдралаа тоочих шаардлага үүсдэг байна.

Чи яагаад ийм ядарчихсан харагдаж байгаа юм?

Та түүний эрүүл мэндэд санаа зовсондоо ингэж асуусан байж болох ч муухан харагдаж байна гэж ойлгогдог болох юм. Та түүний ойр дотны хүн биш л бол уг асуултаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Учир нь түүнд таньтай ярилцахыг хүсэхгүй асуудал эсвэл угаасаа ингэж харагддаг байж болох юм.

Ямар ажил хийдэг вэ?

Магадгүй та түүнтэй анх удаа ярилцах гээд ажлых нь талаар асуусан байх. Гэвч уг асуулт нь түүнийг ярилцахад улам төвөгтэй болгодог. Тэр хүний ажил таагүй байгаа эсвэл карьерт нь асуудал үүссэн байж болох юм. Та оронд нь юунд дуртай вэ? Хобби чинь юу вэ? гэж асуух нь зүйтэй болов уу.

Хэдэн настай вэ?

Тухайн хүний насыг зайлшгүй мэдэх шаардлагатай нөхцөл байдал биш л бол ингэж асууж болохгүй. Асууж болохгүйн учир нь магадгүй хүн насанд хүрэх үед нас тоо байхаа больж нийгмийн түвшинг тодорхойлдог(30 хүрээд саятан болчихсон байх ёстой гэх мэт) болчихдог.

Ямар их сургууль/коллеж төгссөн бэ?

Ингэж асуух нь тухайн хүн их сургууль эсвэл коллеж төгссөн байх ёстой мэт санагдуулдаг. Их сургуульд сураагүй бол тухайн хүнтэй ярилцах эрхгүй мэт эсвэл төгссөн байсан ч сайн сургууль, сайн дүнтэй төгсөөгүйгээ ярьмааргүй санагдуулдаг.

Жин хасчихсан юм уу?

Та магадгүй магтах гээд ингэж хэлсэн байж болох ч уг асуулт нь түүнийг өмнө нь жинтэй байсан эсвэл дараа нь жин нэмчихвэл шүүмжилж магадгүй гэж бодогдуулдаг.