Үйлчилгээний ажилтан хийнэ гэдэг бодож байгаагаас илүү ярвигтай асуудал. Сайхан, муухай гээд бүхий л төрлийн хүний аяыг харж үйлчлэх хэрэг гардаг бөгөөд эцсийн эцэст үйлчлүүлэгч бол хаан гэсэн уриа үг хүртэл байдаг билээ. Магадгүй та уг ажлыг хийж байсан бол одоо харах зүйлсийг маш сайн ойлгох болов уу.
Өнөөдөр манай сайт та бүхэндээ хамгийн хэцүү төрлийн үйлчлүүлэгч ямар харицаатай байдаг талаар хүргэж байна.
Д а р а н г у й л а г ч

Тэд үргэлж аз жаргалгүй байдаг. Албар ёсны гомдол мэдүүлнэ гэх бөгөөд удахгүй халуулна хэмээдэг. Ийм төрлийн үйлчлүүлэгч нартай шууд сөргөлдөж болохгүй ба эхлээд үндэслэлтэй харицах хэрэгтэй.
Цагийг нь тулгагч

Зарим үйлчлүүлэргч нар хийлгэхийг хүссэн зүйлээ аль болох хурдан хийлгэхийг хүсдэг. Харин ажилчид өөрсдийн хувийн цаг хугацаагаа зарцуулан байж тэдний хүслийг биелүүлдэг. Гэвч эцсийн хугацаа дуусахад үнэндээ хэдэн өдөр дутуу байдаг. Дизайнер, бичээчид, зар сурталчилгааны хүмүүс ихэвчлэн эдгээр үйлчлүүлэгчтэй нүүр тулдаг.
Юу ч мэддэггүй

Иймэрхүү төрлийн үйлчлүүлэгчид юу хүсэж байгаагаа мэддэггүй. Үргэлж шинэ зүйл хүсдэг хэрнээ ямар бүтээгдэхүүн авалгүй явчихдаг.
Бүгдийг мэддэг

Тэдний хэлэх дуртай өгүүлбэр бол “Би мэдэж байна”. Тэд мэргэжлийн хүмүүст юу хүсэж буйгаа хэлж, дууссаных нь дараа ийм зүйл хүсээгүй гэж хэлдэг ажээ.
Хүссэнээ авдаг

Тэдний уриа үг бол үнэгүй л бол их хэмжээгээр ав. Тэд аялалд ганц алчууртай явсан хэрнээ буцаж ирээд 2 алчууртай болчихсон байдаг. Мэдээж тэд буфет хоолонд дуртай.
Хоцрогч

Бусдын цагийг үрэлгүй цагтаа ирэх нь энгийн боловсролуудын нэг. Тэдний энэ зан нь насанд хүрсэн ч өөрчлөгддөггүй. Үс засуулах, шүдний эмчид үзүүлэх, кино үзэх, бүүр хуримандаа ч хоцорч магадгүй хүмүүс.
Яриасаг хүн

Тэд үнэндээ маш найрсаг ч ганц том асуудал байдаг. Хүнтэй яриад эхэлсэн л бол амьдралынхаа түүхийг, өглөө хэрхэн боссон гээд ярихгүй зүйл олдохгүй. Мөн эдгээр хүмүүс бүхий л газар амьдран суудаг ажээ.
Шуналтай нэгэн

Тэд дуслыг хураавал далай гэж хэлэх дуртай бөгөөд хэн нэгний үйлчилгээний төлөө яагаад гарын мөнгө өгөх шаардлагатайг гайхаж байдаг. Мөн яагаад ийм үнэтэй байгааг гайхдаг.
Бодлоо өөрчлөгч
Үл хөдлөх хөрөнгө зуучлагч нар хураамжин дээр цалинжиж байдаг. Харин үйлчлүүлэгч олон үл хөдлөх дээр очиж сонирхон, бодлоо өөрчлөх үед том асуудал үүсдэг ажээ.
Дараа нь мөнгө төлөгч
Зарим хүмүүс дараа нь мөнгө өгөх нь зүгээр гэж боддог. Хамгийн хачирхалтай нь мөнгөтэй, хөрөнгөтэй хүмүүс ийм зан гаргадаг.
Үнэгүй зүйлд дурлагсад
Тэд ямар нэг хямдралыг алдана гэж байхгүй. Тухайн барааг ирээдүйд хэрэглэхгүй байсан ч авчихна. Мөн аль хэдийн хямдарчихсан байсан ч нэмэлт хямдрал асуудаг.