Япон улс бол өөрийн онцлогт соёлоороо дэлхийд алдартай. Харин Японд очоод соёл болон дүрмийг нь мэдэхгүй ихээхэн сандардаг талаар бид багагүй сонсож байсан юм. Хэрвээ та Япон уруу аялахаар төлөвлөж байгаа бол доорх зүйлсийг мэдээд аваарай.

Савхны ёс зүйг мэдэж байх

Хэрвээ та савх сайн ашигладаг бол Япончууд сэтгэл өөдрөг байх бөгөөд буруу ашиглавал тийм ч дуртай байхгүй болов уу. Аягатай будааг савхаар хатгаж босоо байрлалд оруулах нь муу гэж үздэг учир болохгүй. Савхнаас савх уруу хоол дамжуулж болохгүй. Савхаа хооронд нь хавиралдуулж болохгүй.

Япон гэрт гадны гуталтай явж болохгүй

Хэрвээ та Японы айл гэр, сүм хийд, сургууль, эмнэлэг гэх мэт газруудад орох гэж байгаа бол үүдэнд нь заавал гадны гутлаа тайлж углааш өмсөх ёстой. Учир нь мэдээж гадны гутал бохир байдаг. Үүдээр нь ороход гутал өрж тавьсан байвал гутлаа тайлах ёстой гэдгийг мэдэж болох юм.

Оочир дараалал алгасах

Та Япон хүмүүс эмх цэгцийг эрхэмлэдэг гэж боддог уу? Тэгвэл яг үнэн юм. Автобус зогсоол, галт тэрэг, цахилгаан шат, хоолны газар гэх зүйлсэд үргэлж оочирлон үйлчлүүлэх учир хэзээ ч оочир алгасч болохгүй юм.

Алхаж байхдаа хоол идэж болохгүй

Япон хүмүүс ихэнхдээ явж байхдаа хоол иддэггүй бөгөөд авсан хоолоо зааж өгсөн газарт иддэг байна. Худалдаж авсан уух зүйлээ газар дээр нь ууж хогийн саванд хийдэг байна.

Ваннд орохоосоо өмнө усанд орох ёстой

Япончууд ваннд ус дүүргэж ордог учир нь биеэ угаахаас илүү биеэ амрааж алжаал тайлдаг байна. Гэртээ болон олон нийтийн усны газарт заавал усанд орж байж ванн уруу орох хатуу дүрэмтэй ажээ.

Гарын мөнгө үлдээж болохгүй

Европын орнуудад гарын мөнгийг өргөн дэлгэр өгдөг бол Японд уг үйлдлийг яг л дор.ом.жлол мэт хүлээж авдаг байна. Бүхий л үйлчилгээний хөлс тэдний цалин дээр бодогддог. Хэрвээ та ширээн дээрээ мөнгө үлдээгээд явбал араас тань хүрч ирээд мөнгөө мартчихлаа гэж хэлээд буцааж өгөх болно.

Будааг шар буурцгийн соустай(Soy Sauce) хольж болохгүй

Японд будааг хэзээ ч soy sauce-тай хольдоггүй. Цууг зөвхөн тусгай тавган дээр хийж хэрэглэдэг байна. Мөн тусгай тавгийг дүүртэл нь цуу хийж болохгүй юм.