Итгээд хачирхалтай зүйл зөвхөн Японд байдаг гэдгийг хүн бүр мэддэг билээ. Тэдний сонин содон бүтээлүүд нь бусад улсын хүмүүсийг гайхшруулсаар байдаг.
Нүдний дусаалга хийдэг шил

Хүн бүр нүдэндээ дусаалга хийх үедээ алдаж асгах тохиолдол ир гардаг. Тэгвэл энэ нүдний шил таны бүх асуудлыг шийдэж цаг болон мөнгийг тань хэмнэх болно.
Лаазалсан хоолоор үйлчилдэг газар

Энэ хоолны газар бүх төрлийн хоолоор үйлчилдэг бөгөөд ганц онцгой зүйл нь бүх хоол болон уух зүйл нь лаазтай юм.
Булчинтай хувцас

Булчинлаг болохын тулд өдөр бүр дасгал хийх шаардлагагүй. Уг хувцсыг өмсөөд л булчинтай болох болно.
Муурны сүүлтэй жинс

Хэрвээ та мууртайгаа тоглонгоо гэрээ цэвэрлэхийг хүсвэл уг жинсийг өмсөөд бүх асуудлаа шийдэх боломжтой.
Удирдлагатай арчигч

Робот тоос сорогч гэж байдаг бол Япончууд удирдлагатай арчигч зохион бүтээжээ. Та юу ч хийхгүйгээр хуруугаа хөдөлгөн гэрээ цэвэрлэх боломжтой.
Үслэг, сүүлтэй сандал

Хэрвээ та амьтны харшилтай хүмүүст зориулсан үслэг сандал
Толгой дэмжлэг

Удаан сууж юм хийх үед толгой чилдэг билээ. Тэгвэл уг бүтээл нь таны толгойг дэмжиж асуудлыг тань шийдэх болно.
Номны усны хамгаалалт

Энэ бүтээл нь номны хорхойтнуудад зориулсан бөгөөд усанд орж байхдаа ном уншихыг хүсвэл ашиглах боломжтой.
Нүүрний дасгал

Уг бүтээл нь нүүрний булчинг чангалахад туслах болно.
Мөнгөлөг үсний вакс

Түр хугацаанд мөнгөлөг үстэй болохыг хүсвэл ашиглахад тохиромжтой. Үндсэн үсний өнгө өөрчлөгдөхгүй бөгөөд угаагаад арилгах боломжтой.