Япон улс этгээд санагддаг ч гайхалтай улсуудын нэг юм. Гадаад хүмүүс эдгээр зүйлсийг хараад гайхах боловч япончуудын хувьд амьдралын нэгэн хэсэг юм.
Угаалгын өрөө орохдоо тусгай шаахай өмсдөг. Харин бусад үед нь гэрийн шаахайтай явдаг байна.

Япончууд ариун цэврийг дээд зэргээр хангадаг хүмүүс. Гэр, оффис, эмнэлэг гэх мэт газруудын угаалгын өрөөнд тусгай шаахай өмсөж ордог.
Гэртээ орж ирээд бусад хүмүүс гараа угаадаг бол япончууд хоолойгоо хүртэл зайлдаг.

Хоолойгоо зайлах нь гараа угаахтай ижил хамгийн чухал зүйл гэж үздэг.
Зочин ирэх үед нэг удаагийн шаахай өгөөд явсных нь дараа хаядаг.

Японд крантны ус нь маш цэвэрхэн учраас шууд аягалаад уудаг

Ус нь олон үе дамжлагатай, сайтар шүүсэн байдаг учраас та метроны буудал, дэлгүүр гэх мэт хаана ч явж байсан крантнаас нь шууд уух боломжтой.
Угаалгын өрөөний суултуурыг цэвэрлэж байгаад хэрэглэдэг

Супермаркетаас авсан хүнсний ногоо, жимсийг угаадаггүй

Учир нь ногоо болон жимсээ савлахаас өмнө угааж цэвэрлээд идэхэд бэлэн болгосон байдаг. Ариун цэврийг дээд зэргээр сахидаг.