Япон улс бол гайхалтай байгаль, онцгой соёлоороо дэлхийд алдартай улс билээ. Тэд үнэхээр бүтээлч сэтгэлгээтэй бөгөөд олон төрлийн зүйл бүтээх дуртай хүмүүс байдаг. Хүний амьдралыг хөнгөвчилсөн олон төрлийн технологи байдгийн нэгээхэн хэсгийг толилуулж байна.
Шатахуун түгээх газар

Японы шатахуун түгээх газрын шатахууны хоолой нь таазан дээр өлгөөтэй байдаг. Учир нь шатахууны хоолой машинд хүрдэггүй асуудал үүсэхээс сэргийлсэн ажээ.
Янз бүрийн хүнсний бүтээгдэхүүнтэй автомат машин

Тэдэнд хоолны газар хоолоо хүлээгээд сууж байх цаг байдаггүй учраас ийм автомат машин бүтээжээ. Шарсан төмс, чипс, олон төрлийн хоол, халуун уух цай гэх мэт нэрлээд байвал дуусахгүй. ЦАГ БОЛ АЛТ
Машины зогсоол

Япон улс нь 120 сая давсан олон хүнтэй учраас орон зай нь хамгийн чухал зүйл. Тийм ч учраас машиныг дээр дээрээс давхарлаж тавьдаг байна.
Цүнхээ өлгөдөг сандал

Энэ бол амьдралд үргэлж тохиолддог ядаргаатай асуудал билээ. Цүнхээ сандалны түшлэг дээр тохох үед гулсаад уначихдаг. Харин энэ жижиг асуудлыг ингээд шийдчихнэ тэр.
Амны цаас үнэгүй өгдөг

Таны бие өвдөөд байгаа юм уу? Май энэ амны цаас, хурдан эдгээрэй гэж хэлээд тэд үнэгүй амны цаас өгдөг.
Автомат таксины хаалга

Японы ихэнх такси нь автомат хаалгатай бөгөөд онгойлгох, хаах үед хүний оролцоо шаардлагагүй юм.
Амар тайван унтах зочид буудал

Дулаахан бөгөөд тухтай унтах газар хайж байгаа бол энэ газар л хамгийн зөв сонголт юм. Дотроо тогны залгуур, зурагт, дуу тусгаарлана, дулаахан хөнжилтэй дээр нь маш хямдхан байдаг.
Мууртай кафе

Энэ бол мууранд дуртай хүн бүрийн очихыг хүсдэг газар. Халуун кофе уугаад өхөөрдөм хөөрхөн муур хараад суухаас өөр жаргал хаана байх вэ?
Котацү: Дулаахан хөнжилтэй ширээ

Япон соёлд дурлагсдын хүсдэг зүйлсийн нэг бол яах аргагүй котацү хэрэглэж үзэх. Котацү нь 14-р зуунд бүтээгдэж байсан.
Ажил дээрээ унтах боломжтой

Хоолны цаг өнгөрсний дараа нойр хүрээд байвал яах вэ? Хэрвээ нойр нь хүрээд байвал япончууд шууд унтах эрхтэй байдаг. Үүнийг инэмүри гэх ба орчуулбал ажил дээрээ унтах гэсэн утгатай ажээ. Дарга нь яг хажууд нь байсан ч унтаж болно.