Дэлхий дээрх улс орон бүр асуудлаа шийдвэрлэх аргатай байдаг ч зарим улсууд ирээдүйд амьдраад байгаа мэт хөгжилтэй байдаг байна. Тэдгээрийн нэг бол мэдээж Япон улс. Өдөр бүр тохиолддол бяцхан асуудлыг ухаалгаар шийдвэрлэж, бүр шинэчлэн сайжруулах ч тохиолдол байдаг.
Оймсоо цавуугаар наадаг

Урт оймс бол сургуулийн дүрэмт хувцасны салшгүй нэг хэсэг мөн. Тиймээс сургуулийн охид оймсоо унагахгүйн тулд цавуу ашигладаг байна. Цавуугаа эхлээд арьсан дээрээ түрхэж дараа нь оймсоо наадаг байна. Оймсны резин бие бариад байдаг тул цавуугаар наасан нь илүү дээр гэж үздэг байна.
Гудамжийг ваартай цэцгээр чимэглэсэн байдаг

Цемент, бетоноор дүүрсэн барилга, хоорондоо хэт ойр байшинтай тул цэцэг, ургамал тарьж ургаалах бараг л боломжгүй байдаг. Тиймээс уугуул иргэд гадаа дулаарах үед гэрийнхээ гадаа ваартай цэцгээ байрлуулан чимэглэдэг байна.
Хоолойны өвчинг анагаах тусгай наалт

Уг наалтыг шууд хэлэн дээрээ тавьж хэрэглэдэг бөгөөд хоолойны өвчинг намдааж, анагаах үйлчилгээтэй аж.
Хүмүүс өөрийнхөө хогийг гудамжинд хаялгүй халаасандаа авч явдаг

Японд тийм ч олон хогийн сав байдаггүй бөгөөд хогоо ангилж хаядаг. Тиймээс ихэнх хүмүүс цүнхэндээ хог хийдэг тусгай хэсэгтэй явах нь ч бий. Ингэж чадсанаар гудамжаа цэвэрхэн байлгаж чадах ба хэрвээ ямар нэг хүн санамсаргүй хог унагаачихвал араас нь очоод хогийг нь хогийн саванд хаядаг байна.
Шингэн шархны наалт

Энэ бол бидний хэрэглэдэг шархны наалтаас өөр бөгөөд шингэн төрөл юм. Үүнийг шархалсан газраа түрхэхэд л болох ба хурдан хатдаг, усанд угаасан ч арилахгүй.
Явган хүний зам нь халдаг

Уг систем нь Японы хойд зүгийн хотод байдаг бөгөөд өвөл цас ороод явган хүний зам хучигдсан үед замыг нь халааж цас арилгадаг байна. Ингэснээр цастай холбоотой олон олон асуудлыг шийддэг. Зун цагт нарнаас хуримтлуулсан эрчим хүчээ өвлийн улиралд зам халаахад ашигладаг