Япон улс хөгжил дэвшлээрээ дээгүүрт байдаг орон билээ. Бараг зурагтаар харсан хүн болгон Япон улсаар аялахыг хүсдэг нь нууц биш. Тэгвэл бүгдээрээ энэ удаа Япон улсын гэгээлэг талыг биш харин xaрaнxyй талыг харцгаая. Японд хувийн байртай болох, түрээсэлж амьдрахад хэцүү байдаг байна. Үүнээс болж олон хүмүүс интернет кафед хоног төөрүүлдэг болсон байна.

Ихэнхдээ оройн цагаар бүтэн өдрөөр түрээсэлж зарим нь бүтэн сараар тооцоогоо хийдэг байна. 1-2 м.кв хэмжээтэй маш жижигхэн өрөөнд унтаж, идэж, зурагт үзэж, интернет ашиглаж, манга уншиж өдрийг өнгөрүүлэн амьдардаг. Тухайн үед 2007 оны тооцоогоор 60,900 хүн кафед хоног төөрүүлж байсан бол 2010 онд 3 дахин өссөн байдаг ажээ. Одоо 2021 онд энэ тоо үзүүлэлт буух биш харин нэмэгдсээр байгаа гэнэ. Учир нь цар т.ахлын улмаас кафед амьдарч байсан хүмүүсийг а.лбадан гаргасан бөгөөд хоног төөрүүлэх газрууд хангалтгүй байгаа мөн ажилгүй болсон хүмүүс олон болсон аж.

Энэхүү сэдвээр богино хэмжээний баримтат нэвтрүүлэг хийсэн байдаг. Тухайн хүмүүсийн ихэнх нь ганц бие, салсан хүмүүс бөгөөд ярилцлага өгсөн хүмүүсийн ихэнх нь төстэй зүйл ярьсан байдаг. “Би бараг 10 жил ийм байдалтай амьдарч байна. Эхний жил надад хэцүү байсан ч цагийн эрхэнд дассан. Яг одоо хамгийн хэцүү зүйл гэвэл би маш их ганцаардаж байна. Хүнтэй танилцаж гэр бүлтэй болмоор л байна” гэжээ.

Ихэвчлэн цагийн ажил эсвэл бүтэн цагийн хүнд ажилтай хүмүүс байдаг. Ажлаа дуусчаад хямдхан газраас хоол авч идчээд боломжтой бол усанд орчоод том цүнхтэйгээ явдаг гэжээ.

Та юу гэж бодож байна? Японы амьдрал бидний бодож байснаас хэцүү бололтой.