Япон бол өөрийн онцгой ёс зүй, боловсрол, соёлоороо дэлхийд гайхагддаг улс билээ. Хичээлийн жил нь 8-р сард бус 4-р сард эхлэн дараа жилийн 3-р сард дуусдаг байна.

1-6р ангийн хүүхдүүдийг бага анги хэмээн үздэг бөгөөд жил болгон ангийн хүүхдүүд болон багш нар солигддог байна. Ингэснээрээ хүүхдүүдийг шинэ хүмүүстэй танилцуулж илүү нээлттэй болгодог гэнэ.

6 жилийн турш бага ангийн хүүхдүүд рандосэрү нэртэй нэгэн ижил хувцас өмсөнө. Ихэнх сургуулиудын хувцаслалт нь охин бол улаан рандосэрү, эрэгтэй бол хар өнгийг өмсдөг байна. Гэвч уг хувцаслалт нь тухайн сургуулиас хамаарна.

Нэг дүгээр ангийн хүүхдүүд шар малгай өмсөх үед холоос хараад танихад хэрэгтэй байдаг хэмээн уугуул иргэд хэлдэг байна.

Зарим сургуулиудад, сурагчид нь сургуулийн цэвэрхэн байдлыг хариуцдаг. Хичээлийн цаг дууссаны дараа сурагчид өөрийн ангийг цэвэрлэх бөгөөд тусгай жижүүрийн цагтай сурагчид угаалгын өрөө болон тоглоомын талбайг цэвэрлэдэг.

Сургууль уруу орох үед сурагчид гадуур өмссөн гутлаа шүүгээнд хийж үвабаки нэртэй гутлыг өмсөнө. Уг гутлыг нас хүйс үл харгалзан бүх сурагчид өмсөх бөгөөд цагаан өнгөтэй юм. Хэрвээ эцэг эх нь сургууль дээр ирвэл мөн адил гутлаа тайлж таавчик өмсөн орох ёстой.

6-р ангиа төгссөний дараа сурагчид 3 жилийн туршид дунд ангид суралцах болно. Тэд дунд ангиасаа эхлэн форм өмсөх ёстой юм. Зарим сургуульд охидууд нь тирко өмсөж(өвлийн улирал байсан ч) болдоггүй. Зөвхөн юбка болон өвдөг хүртэл татсан оймстой байх ёстой аж.

Ихэнх сургуулиуд охидыг нүүрээ будахыг зөвшөөрдөггүй бөгөөд анги болгонд нүүр цэвэрлэх устай сав байрладаг байна. Хэрвээ багш нүүрний будагтай охин харвал тухайн усыг ашиглан арилгахыг шаар.ддаг байна.

Мөн охидууд хар, шулуун үстэй байх ёстой гэж ихэнх сургуулиуд үздэг. Хэрвээ түүний үс стандарттай зохицохгүй бол үсээ будаагүй, буржийлгаагүй гэдгээ нотлох ёстой. Нотлохын тулд эцэг эхийн гарын үсэгтэй жинхэнэ үсний гэрчилгээг бага насны зургуудтай авчрах ёстой юм.

Ахлах анги нь 10-12р анги хүртэл үргэлжилнэ. 10-р анги уруу орохын тулд сурагчид элсэлтийн шалгалт өгөх ёстой. Ахлах ангийн сурагчид заавал болон заавал бус хичээлийн сэдвүүдээс үздэг бөгөөд заавал үзэх ёстой хичээл нь эдийн засаг, санхүүгийн талаар үзэж ирээдүйн гэр бүлийн амьдралд нь бэлддэг. Харин бага болон дунд ангийн сурагчид хоол хийх, мөнгөө зөв зарцуулах, гэр бүлийн ач холбогдлыг мэдэж авдаг.

Ихэнх сургуулиуд сар болгон өглөөний ярилцлага/уулзалт зохион байгуулдаг. Уг уулзалт дээр ярилцлага хийх хүн нь сургуулийн захирал байдаг. Өмнө нь сурагчид зогсоогоороо сонсдог байсан бол одоо суудаг болжээ.