Япончууд өөрсдийн бүтээлээр дэлхийг гайхшруулж яг л ирээдүйд ирчихсэн мэт санагдуулдгийг хүн бүр мэдэх байх. Япон улс нь капсул зочид буудал, хурдны галт тэрэг гэх мэт зүйлээрээ алдартай ч бидний мэдэхгүй олон зүйл байдаг бололтой.

Орон зай хэмнэхийн тулд босоо байрлалаар машинаа байрлуулдаг.

Дээвэр дээрээ хүүхдийн тоглоомын газартай цэцэрлэг

Энэ зочид буудлын ажилчид нь тэр чигтээ робот юм гэнэ

Новера-гаас гаргасан энэ ухаалаг толь нь таныг үзэсгэлэн гоо гэдгийг мэдрүүлэх болно. Яг л цасан цагаан хүүхэлдэй шиг.

Токио хот хэт их хөгжилтэй учир зай талбай тэр болгон олдохгүй нь ойлгомжтой. Тиймээс Япончууд газар доор будааны тариалан бүтээжээ.

Японд онлайнаар зөөлөн тоглоом унагах тоглоом тоглох боломжтой бөгөөд шагнал нь шуудангаар ирдэг байна.

Та дугуйгаа тавих газар хайж цагаа бардаг уу? Тэгвэл яг энэ асуудлыг Япончууд ухаалгаар шийдэж газар доорх дугуйн зогсоол бүтээжээ.

Ирээдүйгээс ирсэн мэт харагддаг призм хэлбэртэй жүрж

Энэ бол Японд байдаг гүүр

Та юу гэж бодож байна? Япон улс танд таалагдаж байна уу?