Япон бол олон хүний гайхшралыг төрүүлдэг улсуудын нэг юм. Энэ улсын түүх, соёл, уламжлалыг сонирхож буй хүмүүс маш олон байдаг нь гайхах зүйл биш. Наран ургах газар олон тооны сониуч зүйлс хүлээж байгаа мэт санагддаг. Манай сайт та бүхэнд Япон улсыг өвөрмөц болгодог сонирхолтой 16 баримт хүргэж байна.

1. Цахилгаан шат дотор ихэвчлэн яаралтай үед суух сандал байдаг.

2. Ус зайлуулах сувгийн ус нь Японы зарим хотуудад маш цэвэрхэн байдаг тул кои загас тэжээдэг.

Жишээ нь: Японы Кюсю арлын Шимабара хотод гудамжны ус зайлуулах сувагт сэлж буй олон зуун кои загас амьдардаг.

3. Япончууд метро ирэхийг хэрхэн хүлээж байгааг эндээс харж болно.

4. Япончууд ус зайлуулах нүхийг жинхэнэ урлагийн бүтээлээр болгодог.

5. Японд төрөл бүрийн автомат машиг хаа сайгүй бий.

6. Автомат машинаас та бараг бүх зүйлийг авч болно. Бүр хатаасан шавьж худалдаж авах боломжтой.

7. Ер нь япончууд хууль дээдэлдэг, сахилга баттай ард түмэн. Жишээлбэл, доошоо буух зориулалттай шатаар хэн ч өгсөхгүй байх жишээтэй.

8. Тэдний хувцасны стандарт өөр байдаг.

9. Та Осака хотод муурны даавуун алчуур худалдаж авах боломжтой.

10. АТМ-ын дэргэд аяга, таягны тавиур байдаг.

11. Японд цаанаасаа хуваагаад өгсөн цөцгийн тос байдаг.

12. Японы олон ресторанд хоол нь ямар харагддагийг харуулсан бодит хуванцар загварууд байдаг.

13. Японд муурны арлууд бий. Тэдний зарим нь Аошима , Айошима, Таширожима хотод бий.

Эдгээр арлууд дээрх муурны тоо нутгийн оршин суугчдын тооноос хэдэн арван дахин их байдаг. Жишээлбэл, Аошимад 200 гаруй муур байдаг. Эдгээр муурнуудыг арлын оршин суугчид тэжээдэг бөгөөд Японы өнцөг булан бүрээс хандив өгдөг аж. Мууранд хайртай жуулчид мөн их хэмжээгээр ирдэг байна.

14. Японд байгаа машинуудын бараг тал хувь нь жижиг хэмжээтэй байдаг.

15. Токиогийн хойд зүгт орших Касукабе хотод байрлах сүрлэг газар доорх ус зайлуулах байгууламж

Энэ нь их хэмжээний борооны үеэр Токиогийн гудамжнаас ус цуглуулах, зайлуулах зорилгоор баригдсан. Гэхдээ хотод үер ховор тохиолддог болохоор жуулчдад үргэлж нээлттэй байдаг.

16. Гүзээлзгэнэ

Та юу гэж бодож байна? Японы талаар өөр баримт та мэдэх үү?