Аз жаргалын талаархи санал бодол үе үеийн хүмүүсийн хооронд ихээхэн ялгаатай байдаг. Манай өвөө, эмээ нарын дажгүй гэж хэлдэг байсан зүйлс орчин үеийн хүүхдүүдэд жирийн эсвэл өнгөрсөн зууны хуучирсан гэж бодогдохоор байдаг. Гэхдээ хуучин байна уу? орчин үе байна уу? Өнөөгийн залуучуудын амьдрал төгс байна гэсэн үг биш юм
Өдөр тутмын амьдрал

Хуучин цагийн үүрэг хариуцлага орчин үеийг бодвол эрс багассан. Хуучин цагт их ажил хийж ядарсан хүмүүсийг сайшаадаг байсан бол одоо өдөр тутмын амьдралаа хялбарчилж чадсан хүмүүсийг дэмжих хандлагатай болжээ. Аяга таваг угаагч, робот тоос сорогч болон бусад гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг технологийн дэвшил нь энэхүү амьдралын хэв маягт хувь нэмэр чухал үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
Нөхөрлөл

Тэр үед найз нөхөд нь үүдэнд нь ирж, гадаа тоглохыг гуйхгүй бол төсөөлөхөд бэрх байлаа. Орчин үеийн хүүхдүүд олон нийтийн сүлжээнд найз нөхөдтэй болсон бөгөөд хамгийн дажгүй хүүхдүүд нь хамгийн олон дагагчтай, олон тооны лайк дарсан зураг, видеотой байдаг болжээ.
Эмэгтэйчүүдийн аз жаргал

Тухайн үеийн залуу бүсгүйчүүд аль болох хурдан гэрлэх нь үнэхээр чухал байжээ. Харин өнөөдөр та 30 байтугай 50 насандаа хуримаа хийснээр хэнийг ч гайхшруулахгүй болсон. Эмэгтэйчүүд карьераа хөөж, өөрийн гэсэн байраа худалдаж аваад, дэлхийгээр аялахыг илүүд үзэж өөртөө цаг гаргаж дууссаны дараа л гэр бүлийн амьдралыг бодох болно. Тийм ч учраас сайн ажлын санал нь орчин үеийн ертөнцөд гэрлэх саналаас дутахааргүй чухал болоод байна.
Өсвөр нас

Тэр үед өсвөр насны хүүхэд зөвхөн спорт төдийгүй инженер, гар урлал, сүлжмэлийн дугуйланд элсдэг байсан бөгөөд төрөл бүрийн тэмцээнд түрүүлж үе тэнгийнхнийхээ хүндэтгэлийг хүлээдэг байв. Өнөө үед бүх зүйл илүү хялбар болжээ. Олон нийтийн сүлжээний хэрэгслээр хийсэн видео нь таныг маш их хүчин чармайлтгүйгээр нэг шөнийн дотор алдартай болгож чадна. Мөн энэ амжилт нь сургуулийн тэмцээнд түрүүлэхээс ч илүү мэдрэмж өгдөг.
Загвар

Хуучин цагт тренд болж буй хувцасыг бусад хүмүүстэй адилхан байсан ч хамаагүй өмсдөг байв. Харин одоо бол адилхан хувцастай хүн тааралдвал тийм ч таатай санагддаггүй болсон.
Бэлэг

Хуучин цагт энгийн зүйлээс таашаал авахыг мэддэг байжээ. Төрсөн өдрөөрөө бугуйн цаг эсвэл хямд үнэтэй ээмэг авах үнэхээр сайхан байлаа. Бүх охид чамд атаархах болно! Гэвч орчин үеийн өсвөр насныханд бага наснаасаа эхлэн олон төрлийн зүйлтэй болсноос болж хямд зүйл тоохгүй болжээ. Сүүлийн үеийн тренд болж буй зүйл өгөхгүй л бол тэдэнд баяр баясгаланг авчирч чадахгүй.
Эрүүл хооллолт

Манай өвөг дээдэс эхнэр хүн нөхрөө сайн тэжээх ёстой гэж боддог байсан. Хэрэв эрэгтэй хүн гэрлэсний дараа жин нэмээгүй бол хүн бүр муу хүнтэй суусан гэж бодно. Өнөө үед хүмүүс эрүүл мэнддээ илүү их санаа тавьдаг болсон болохоор амттай бөгөөд эрүүл хоол хийх нь чухал болжээ.