Кино бүтээх нь цаг хугацаа тэвчээр шаардсан үйл явц юм. Нэг үзэгдлийн зураг авалт хэдхэн цаг, хэдэн өдөр ч болдог. Мөн янз бүрийн хугацаанд авсан бичлэгийг ашиглан түр засварлах боломжтой. Ийм учраас л киноны алдаа ологчид гарч ирдэг. Тэд хэсэг бүрийг анхааралтай ажиглаж олсон алдаануудаа сошиалд тавих дуртай байдаг аж. Манай сайт та бүхэнд үзэгчдийн анзаарч хараагүй 12 киноны алдаа хүргэж байна.

The Lost City кинонд Сандра Баллокийн дүр халаасгүй маш бариу хувцас өмсдөг. Тэгвэл тэр утсаа хаана хадгалсан юм бол?

Don’t Look Up киноны энэ хэсэг дээр бээлий өмссөн байх боловч дараагийн хэсэг дээр бээлий өмсөөгүй байдаг.

Мөн адил энэ кинон дээр Леонардо Ди Каприогийн дүр утсаа машиндаа үлдээдэг боловч утсаа халааснаасаа гаргадаг байна.

Don’t Look Up киноны төгсгөлийн хэсэг дээр энэ цүнх сансарт хөвж байдаг. Гэтэл…

Casino Royale киноны дүрийн баруун гарын түшлэг нь байрлалаа байнга өөрчилдөг.

Marry Me инээдмийн кинонд Женнифер Лопез утсаар ярьж дуусчаад салгадаг боловч утас нь салаагүй байдаг.

Cruella киноны гол дүрийн хацарт наалдсан гадил жимсний зүсэм хэдхэн секундын дотор томордог.

Death on the Nile киноны гол дүрүүдийн толгой дээрх цааснууд камерын өнцөг өөрчлөгдөхөд байрлалаа өөрчилдөг.

The War with Grandpa киноны Роберт Де Нирогийн дүр унасны дараа баруун өвдгөө гэмтээдэг. Дараа нь зүүн өвдөг нь гэмтсэн байдаг.

West Side Story мюзиклийн нэг толин тусгал яагаад ч юм тунгалаг байдаг. Зураг авалтын багийнхны өөрсдийнхөө тусгалыг харуулахгүйн тулд үүнийг хийсэн байх.

The Witches кинонд эмээ хүүдээ өрөөг үзүүлэхийн тулд хөшиг нээдэг. Харин камерын өнцөг өөрчлөгдөхөд баруун талын хөшиг өөр харагдаж байх болно.

Wonder Woman яаж ардаа асар том сэлэм тогтоож чадсан нь тодорхойгүй байна.

Та юу гэж бодож байна? Аль киноны хэсэг танд хамгийн сонирхолтой санагдсан бэ?