Үсээ хагнаас нь салгах гэж олон арга ашигласан ч улам дордуулаад байгаа мэт санагдаж байна уу? Тэгвэл өнөөдөр манай сайт хүн бүрийн гаргадаг түгээмэл алдааг загсаан бичлээ.
Хааяа эсвэл дандаа үсээ шампуниар угаадаг

Үсээ хааяа нэг угаах үед хуйханд тос болон хөлс ихээр хуримтлагдаж улмаар хаг үүсэх нөхцөл бие болдог. Харин үсээ өдөр бүр угаах үед хэрэгтэй тослогжилтыг арилган хуурайшилт бие болгодог. Мэргэжилтний зөвлөж байгаагаар үсээ 2 эсвэл 3 хоногт нэг удаа угааж энэ асуудлаас зайлсхийж болно гэжээ.
Ангижруулагч ашигладаггүй

Шампуниар үсээ угаах үед бохирдлыг нь арилгахаас гадна тослогжилтыг нь хамт арилгачихдаг. Ингээд тослоггүй болсон үсэнд ангижруулагч ашиглах хэрэгтэй юм. Ангижруулагч нь витамин, амин дэмийг үсэнд өгч, гялалзуулж, хуурайшихаас сэргийлнэ.
Үснийхээ саванг гүйцэд арилгадаггүй

Үснийхээ саванг гүйцэд арилгаагүйн улмаас хаг үүсэх хамгийн тухтай нөхцөл бие болдог. Тиймээс аль болох бүрэн арилгахыг хичээгээрэй.
Хагны эсрэг шампунь ашигладаггүй

Өөрт таарсан шампунийг олно гэдэг тийм ч амар биш. Хүн болгоны үс өөрийн гэсэн онцлогтой учир зөв шампуниа олох нь чухал юм. Мөн хагны эсрэг үйлчилгээтэй шампунь ашиглахыг мэргэжилтнүүд зөвлөдөг ажээ.
Хэтэрхий их чихэртэй бүтээгдэхүүн хэрэглэдэг

Чихэр нь биеийн гормоны тэнцвэрийг алдагдуулж үсний эрүүл мэндэд нөлөөлж байдаг. Хүний биен дэх чихрийн хэмжээ ихэссэнээр хуйхны тослогжилт улам идэвхжиж байдаг.