
Бид үсээ хэвэнд оруулчхаад юу цацдаг билээ? Мэдээж үсний лак цацаж хэвийг нь хадгалдаг. Гэвч энэ охины лак нь дуусчихсан байсан учраас гэртээ байсан Горилла Супер Цавуу ашиглахаар шийджээ. Түүний үс яг л мод шиг хатаж орхисон гэнэ. Тэр хэлэхдээ:
“Би 15 удаа угаасан ямар ч нэмэргүй. Үс маань хөдлөхгүй яг л мод шиг” гэв.

Уг цавууг хийсэн компаний хэлснээр 100% усны хамгаалалттай цавуу бөгөөд ацетон ашиглаж арилгах боломжтой гэнэ.
Бүтэн 1 сар салгах гээд чадаагүй аргаа барсан охин эмнэлэгт хандахаас өөр аргагүй болсон гэнэ.
