Үс бол хүний гоо сайхан болоод амьдралынх нь салшгүй нэгэн хэсэг билээ. Дэлхий нийт хүн амын 2% нь үс уналттай болон халзралт тохиолдсон байдаг. Үсэнд зориулсан тоолж баршгүй олон бүтээгдэхүүн байдаг ч хамгийн хямд зардлаар гайхалтай үр дүнг олж авна гэдэг тийм ч амар биш. Өнөөдөр манай сайт үс эрүүлжүүлэх жорыг танилцуулж байна.
Ногоон цайны ханд
Ногоон цай хүний биед янз бүрийн ашиг тустай байдаг бөгөөд үсийг хүртэл хурдан ургахад тусалдаг юм. Хэрвээ та үсээ ургуулахаар төлөвлөж байвал ногоон цайг өдөр тутмын хэрэглээндээ багтаагаарай.
Багваахай цэцэг

Багваахай цэцэг нь өөртөө эрдэс бодис, витамин гэх мэт олон зүйлс агуулдаг учраас үс ургалтыг сайтар дэмжиж өгдөг.
Бэлдэх арга:
1. Багваахай цэцэгний үндэстэй ууттай цайг халуун усанд 10 минут хандална.
2. Хоёр халбага маалингын үр усанд хийж 2 минут буцалгана.
3. Буцалж дууссаны дараа, маалингын үрээ уснаас шүүж аван нэг халбага зөгийн бал хийж хөргөнө.
4. Багваахай цэцэгний цай болон маалингын үрний хандтай усаа саванд хийж нимбэгний шүүс 1 халбага хийж сэгсэрнэ.
Хэрэглэх заавар:
Үсээ угааж, ангижруулсны дараа бэлтгэсэн хольцоо хуйхандаа түрхэж 10 минут байлгана. Ингээд дахин угаагаарай.
Зуун наст
Зуун наст ургамал нь эрүүл мэнд болоод арьсанд хамгийн сайн гэдгээрээ алдартай билээ. Үсний бүтээгдэхүүний үлдэгдэл, илүүдэл тослогжилтыг таны үснээс арилгах чадвартай бөгөөд мөн үс ургалтыг дэмжиж, уналтаас сэргийлдэг витаминаар баялаг юм. Зуун настаар үсний чийгшүүлэгч хийхийн тулд нэг аяга ус, хагас аяга зуун настын шүүсийг саванд хольж үсэндээ цацана.
Розмарин тос

Розмарин ургамлыг зөвхөн хоолонд ашиглахаас гадна үс ургалтыг дэмжихэд хэрэглэж болох ажээ. Үсээ угаахаас өмнө шампуньдаа 10-12 дусал розмарин тос дусааж үсээ хэрэглээрэй.