Хүн төрөлхтөн олон зууны туршид сармисыг хоолондоо ашиглаж ирсэн билээ. Сармис нь таны биеийг цэвэрлэн, өөхлөлтыг багасгадаг ашиг тустай ажээ. Харин энэ нь сармисыг ашиглах ганц арга биш бололтой. Орой бүр дэрнийхээ доор нэг ширхэг сармисны хумс хийж унтах нь ийм ашигтай гэнэ.

Хамар битүүрэхийг болиулна

Сармиснаас аллицин гэх бодис ууршиж байдаг бөгөөд энэ нь таны хамарны бөглөөсийг намдааж чөлөөтэй амьсгалуулах юм. Энэ арга нь тийм ч хурдан нөлөө үзүүлэхгүй ч таны хамгийн сайн туслагч байх болно.

Биеийн эсэргүүцлийг сайжруулна

Сармис нь олон төрлийн бактери устгах чадвартай. Сармисанд агуулагдах аллицин нь хүний биенд нөлөөлж байдаг хэсэг бүлэг бактеритай тэмцэж байдаг. Хэрвээ та орой бүр дэрнийхээ доор сармис тавьж унтвал өглөө бүр сэргэг, өвчин тусах нь ховор болох юм.

Шавж хөөдөг

Шөнө таныг шумуул, аалз, ялаа гэх мэт шавж унтуулахгүй байна уу? Тэгвэл дэрэн доороо сармис хийгээд үзээрэй. Шавжнууд сармисны үнэртэй хамгийн дургүй байдаг.