Жолоочдын хувьд өвлийн улирал гэдэг хорхойтой шүд л гэсэн үг. Мотор нь асуудалтай болж, дугуйгаа солих, хайлж хөлдсөн цасыг арилгах гэх мэт асуудлууд ар араасаа цуварсаар байдаг. Харин бид та бүхэндээ эдгээр асуудлыг хэрхэн даван туулах талаар мэдээ бэлтгэлээ.
Мөстсөн цонх

Хэрхэн шийдвэрлэх вэ: Цагаан цууг устай(3:1 харьцаатай) хольж шүршигчээр мөстсөн хэсэг рүү цацах.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ: Хэрвээ таны машин аль хэдийн хөлдчихсөн бол шүршигч саванд 600гр спирт, 200гр ус, бага зэрэг аяга таваг угаагч хийж холиод цацахад л болно.
Цонх цантах

Хэрхэн шийдвэрлэх вэ: Цонх цантах үед самбарын шохой арчигчаар арчихад асуудал шийдэгдэнэ.
Мөн машиндаа дутуу тагласан шингэн зүйлийг бүү үлдээгээрэй.
Машины толь цантах үед

Хэрхэн шийдвэрлэх вэ: Үүнээс сэргийлэхийн тулд орой нь гялгар уутаар сайтар ороож хонуулаарай. Маргааш нь огт хөлдөөгүй хэвээрээ байх болно.