Нойрсох бол амьтан болгонд байгалиас заяасан зайлшгүй үзэгдэл билээ. Харин саяхан нэгэн компани хачирхалтай, мөрөөдлийн гэж хэлмээр ажлын санал хүмүүст тавиад байгаа юм байна.
Унтах дуртай хүмүүсийг хайж байгаа ажээ

Eachnight гэх компани нь нойрсож, унтахтай холбоотой бүхий л зүйлийг судалдаг юм гэнэ. Хүн нойрсох үед ямар сайн болон муу талууд гардаг талаар судалж байгаа ба үүнд хүслээрээ оролцох сайн дурын хүмүүс хэрэгтэй байгаа талаар сошиал хуудсандаа нийтэлжээ.
Өөрийнхөө хэр унтсаныг үнэлэх

Үүнд оролцож байгаа хүн нь компаниас ирсэн зааврыг дагаж 30 өдрийн турш өдрийн цагаар богино унтлага хийх юм. Ингээд унтахад ямар байсан талаар сайтар тайлбарлан бичих юм.
Хэн оролцож болох вэ?

Ямар ч улсын хүн оролцож болох бөгөөд зөвхөн:
- Насанд хүрсэн
- Маш сайн англи хэлтэй
- Ганцаараа унтах боломжтой. Хэн нэгэн саад болох ёсгүй учраас
Хүмүүст уг ажил нь яг л мөрөөдөл шиг сонсогдож байгаа ба олон олон хүмүүс оролцсоор байгаа ажээ.