Хүний амьдралд тийм ч том биш мөртлөө ядаргаатай асуудлууд ар араасаа гарч ирсээр байдаг. Жишээ нь ширээний толбо арилгах, ургамлаа услахдаа хэрхэн усыг нь ихдүүлэхгүй байх гэх мэт ухаалаг гарцуудыг та бүхэндээ өнөөдөр бэлтгэлээ.
Хэрвээ та эмзэг ургамал тарьж байгаа бол хоосон пластик сав ашиглан шавжнаас хамгаалах боломжтой

Мөхөөлдсийг дөнгөж хөргөгчнөөс гаргаад идэх гэтэл хэтэрхий хатуу байдаг. Тэгвэл гялгар уутанд хийж хөлдөөвөл илүү зөөлхөн байх болно.

Угаалгын нунтаг дуусчихсан уу? Хүнсний сод, шүлтлэг давс, хатуу саванг хооронд нь хольсноор асуудлаа шийдэх боломжтой.

Ширээ толбо болчхоод заавал үнэтэй цэвэрлэгч ашиглаж байж арилгах хэрэг гардаг билээ. Тэгвэл хүн болгоны гэрт байдаг шүдний оо ашиглаад ор мөргүй арилгах боломжтой

Гадаа ургамал тарих гэж байгаа бол бялуу хийдэг төмрөөр нүх гаргах боломжтой

Ургамлаа услах үедээ яаж усыг нь ихдүүлэхгүй байх вэ? Хоосон нүхтэй савыг хажууд нь хийж өгөөд дээрээс нь ус хийхэд болно.

Санамсаргүй мөнгөтэй өмдөө угаачихсан уу? Сэнсний төмрөнд хавчуулаад үлээлгээрэй.

Нүдний шил зүүдэг хүмүүст. Шилний илгэн алчуур аваад хувцасныхаа дотор хэсэгт оёорой. Ингээд ахиж алчуур хайх шаардлагагүй боллоо.
