Энгийн тайван өдөр ачаалалтай ажил хийгээгүй бүх зүйл зүгээр байхад яагаад ч юм ядраад нозоорсон мэдрэмж төрөөд байна уу? Учир нь энэ нь таны буруу зуршилтайг илтгэж байгаа юм. Иймд манай сайт та бүхэнд дараах 7 буруу зуршилыг хүргэж байна.

1. Буруу хооллолт

Эхний буруу зуршил, та өглөө босоод нүүрс ус хангалттай идэж байгаа юу? Гэдгээ бодоод үзээрэй. Учир нь нүүрс ус бол биеийг эрч хүчээр тэтгэж байдаг гол зүйл юм. Өглөөний цайндаа үр тарианы гаралтай хүнс, паста, пицца зэргийг хэрэглэх нь цусан дахь чихрийн хэмжээг нэмэгдүүлж биеийг унтаа байдалд оруулдаг байна. Иймд та болж өгвөл чихрийн агууламж багатай ханасан нүүрс усаар баялаг хүнсний ногоо болон овьёос зэрэг хүнс хэрэглэх хэрэгтэй.

2. Та дасгал хийдэггүй.

Таныг заавал фитнесс, өглөө бүр гарч гүйх талаар энд дурсахгүй. Энэ нь хэдийгээр зөвч эсэргээрээ хүмүүсийг идэвхгүй болгох нь бий. Харин та 7 хоногт 3 удаа гэртээ 30 минут маш энгийн үндсэн дасгалуудыг хийх юм. Энэ нь таныг ажлын өдрүүдээр эрч хүчтэй байлгаж эрүүл амьдрахад туслах ажээ.

3. Шөнө гүн нойрсож чаддаггүй

7-9 цаг унтсан хэдий ч ядарсан хэвээрээ л байна уу? Учир нь та тогтсон цагт унтдаггүй мөн орой кофе уудаг, унтахын өмнө зурагт, гар утас үздэг. Энэ нь таны унтах хэмнэлийг алдагдуулж ядарсан мэдрэмжээсээ салж чадахгүй байгаа гол шалтгаан болж байгаа ажээ. Иймд та тогтсон цагт унтаж, дэлгэцтэй бага харьцаж, кофе чихэрнээс хол байвал гүн унтахад туслах болно .

4. Хоолонд хэт мэдрэмтгий болох

Мөн дахин нэг шалтгаан бол та цавуулаг ихтэй сүү сүүн бүтээгдэхүүн хэт их хэрэглэдэг байж болно. Өглөө бүр өндөг идэж өдөр нь сүү, тараг хэрэглэдэг юм биш виз. Хэт их нэг бүтээгдэхүүн хэрэглэх нь тухайн бүтээгдэхүүндээ харшилтай болж байгаа гэсэн үг юм. Танд найтаах, хамар битүүрэх шинж тэмдэг илрэхгүй байж болох ч биеийг ядрааж амраадаггүй байна.

5. Хангалттай ус уудаггүй

Ус хангалттай уухгүй байвал анхаарал төвлөрөл багасч, ядарч эхэлдэг ажээ. Мөн дасгал хийх явцдаа ус уудаг хүмүүс бусад хүмүүсийг бодвол ядралт илүү бага байдаг талаар судалгаа байдаг байна.

6. Стресст автах

Стресс нь хүнийг ядаргаанд оруулдаг тухай судалгаа бий. Үүний хамгийн амархан шийдэл нь Йог юм. Йог бясалгал хийснээр таны сэтгэл санаа илүү амар амгалан болж стрессээс ангижрах боломжтой.

6. Амин дэмийн дутагдал

Хамгийн нийтлэг витамины дутагдал бол Төмөр, D амин дэм, В12 амин дэмийн дутагдал юм. Төмөр, D, B12 дутагдсанаар ядарч сульдаж эхэлдэг бөгөөд бүр цаашлаад стресст автах шинж тэмдэг илэрч эхэлдэг байна. Иймээс бууцай, брокколи, мах зэрэг төмрийн агууламж өндөртэй хүнс хэрэглэхийг зөвлөж байна. В12 амин дэмийг та сүү, өндөг, салмон загаснаас авах боломжтой. D амин дэмийг мөөг, тослог загас, далайн гаралтай бүтээгдэхүүнээс авах боломжтой. Эсвэл хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол шууд эдгээр витаминуудыг худалдан авч уух юм.

Та юу гэж бодож байна. Сүүлийн үед ядарсан мэдрэмж байнга авч байгаа бол дээрх зөвөлгөөг дагаад үзээрэй.