Түүний нэрийг Кирк Александр гэдэг бөгөөд 10 жилийн турш орой бүр пицца захиалдаг байжээ.

Гэнэт нэгэн өдөр захиалга нь ирэхээ болиход пиццаны газрын ажилчид санаа зовж эхэлжээ.

Тухайн газрын менежер “Тэр өдөр болгон захиалдаг учраас танилууд мэт болчихсон. Манай шилдэг үйлчлүүлэгчдийн нэг гэнэт чимээгүй болох үед санаа зовсон” хэмээжээ.

Пиццаны газар жолоочоо явуулж түүнийг зүгээр эсэхийг шалгуулахаар болсон болов ч гэрэл нь асаалттай мөртлөө хаалгаа онгойлгохгүй байсан юм. Аргаа барсан тэд цагдаа дууджээ. Өрөөнөөс нь хүний хашхирах чимээ сонсогдож гэрт нь орж үзэхэд Кирк Александр газар уначихсан хэцүү байдалд байжээ.

Азаар эмнэлэгт хүргэгдэж одоо эмчлэгджээ.