Алмазан хэлбэртэй өлгүүр

Анх уг зүйл нь аялагчдад олсоо өлгөхөд зориулж хийсэн бөгөөд одоо үед шүхэр, усны сав, гутлаа өлгөдөг байна.
IPhone утасны камерны доор байрлах жижиг нүх

Камерын доор байрлах нүх нь хоёр дах микрофон юм. Үүрэг нь гаднах дуу чимээг хааж харилцан яриаг илүү тод болгодог байна.
Гутлын хажууд байрлах нүх

Уг нүх нь сагсан бөмбөг тоглогч нарт зориулж хийсэн бөгөөд үдээсээ хурдан хугацаанд чангалах үүрэгтэй байжээ. Харин одоо агаар солилцох гэсэн ганц үүргээр ашиглагддаг.
Зуухны доор байрлах шургуулга

Ихэнх хүмүүс хайруулын таваг, багаж, уут гэх мэт зүйлсийг хийдэг. Гэвч гол зорилго нь зууханд өөр нэг хоол болгож байх хооронд шургуулгад бэлэн болсон хоолоо хийж халуунаар нь байлгах ажээ.
Спагетти хийхэд зориулагдсан халбага

Уг халбаганы голд байгаа нүх нь чанах гоймонгоо хэмжихэд тань туслах зорилготой юм. Нүхийг гоймонгоор дүүргэхэд нэг хүний порц гэж үздэг.