Бидний зүрх сэтгэлд сайхан дурсамж үлдээсэн олон хүүхэлдэйн кинонууд байдаг. Гэвч эдгээр зарим хэсэгт өмнө хэний ч анзаарч байгаагүй алдаанууд байдаг аж. Манай сайт та бүхэнд өмнө хэний ч анзаарч харж байгаагүй хүүхэлдэйн киноны 5 алдааг танилцуулж байна.

1. Aladdin

Аладдин бол 1990-ээд оны Диснейн алтан үеийн хамгийн том хит бүтээлүүдийн нэг юм. Энэ хэсэг дээр Жасмин, Аладдин хоёрын анхны уулзалтын үеэр хийсэн жижиг алдааг анзаараагүй олон хүн байдаг. Гүнж нэг барилгаас нөгөө барилга руу үсрэх үед түүний үсийг гарж байгаагаар дүрсэлсэн байдаг боловч нөгөө барилга дээр буух үед дахин юүдэнтэй байдаг аж.

2. The Lion King

Энэ хэсэг дээр Симба, Нала хоёр Зазуг шоолж эхлэхэд Налагийн савар шууд ус руу орсныг бидний цөөхөн хүн анзаарсан. Гэсэн хэдий ч дараагийн хэсэг дээр Налагийн савар газар дээр нь байдаг аж.

3. Beauty and the Beast

Белле улаан хавтастай номыг буцааж өгөх гэж байсан боловч тухайн ном номын дэлгүүрт орох үед ягаан хавтастай болсон байдаг.

4. Shrek

Шрек эхлэл хэсэг дээр анхааруулах самбар хийж байх үед зүүн талын булан эвдэрсэн байдаг. Гэвч дараагийн хэсэг гарах үед самбарын баруун хэсэг эвдэрснээр гардаг байна.

5. Finding Nemo

Энэ хэсэг дээр Немог зиптэй уутанд авахаар оролдож байна. Гэвч дараагийн хэсэг дээр энгийн уутанд хийсэн байгааг харж болно.