Хоолны газрын зөөгч гэдэг тийм ч амархан ажил биш. Сайхан, муухай ааштай хүмүүстэй өдөр бүр таарах учир юу ч болж байсан үргэлж инээмсэглэж байх хэрэгтэй. Харин Лүби нэртэй хоолны газрын зөөгч нэгэн өдөр итгэмээргүй дуудлага хүлээн авсан байна.

Мелина Салазар бол Лүби рестораны зөөгч бөгөөд өөрийн ажлаараа ч бахархдаг. Тэрээр тухайн газар олон жил ажиллассан туршлагатай бөгөөд олон төрлийн үйлчлүүлэгчидтэй харьцаж байдаг. Харин тэдний дунд нэгэн 89 настай онцгой үйлчлүүлэгч байдаг ба түүнийг Уолтер Бак гэдэг.

Уолтер Бак тэр хавьдаа муухай ааштай гэдгээрээ алдартай бөгөөд бусад зөөгч нар ч үйлчлэх дургүй байж. Мелина түүнд үйлчлэх ёстой гэдгээ мэддэг байсан учраас ааш занг нь үл хайхран туслахад үргэлж бэлэн байдаг байсан аж.

Мелина ойролцоогоор 7 жил өдөр бүр түүнд үйлчилсэн ба нэг өдөр Уолтер ирэхээ байчихжээ. Байнгын үйлчлүүлэгч нь ирэхгүй болхоор санаа нь зовж байж сууж чадахаа байсан юм. Мелина түүнд олон жил үйлчилсэн учраас амьдралыг нь зах зухаас нь мэддэг байсан бөгөөд төрөл садангүй гэдгийг нь мэддэг байсан.

Уолтерыг бурхан болсон гэдгийг Мелина сонингоос олж мэдсэн бөгөөд нүдэндээ ч итгэж чадсангүй, хүнд тусчээ. Удалгүй Уолтерын өмгөөлөгч ирээд Мелинатай уулзаж гэрээслэл үлдээсэн талаар хэлсэн юм.

Уолтер түүнд өөрийн унадаг байсан машин болон $50,000 хамтаар гэрээслэн үлдээж “Чи бол надтай эелдэг харьцдаг цөөхөн хэдэн хүмүүсийн нэг” хэмээн захидал үлдээсэн байжээ.