Хүмүүс бид хайртай нэгнээ, найзуудаа, гэр бүлээ, бүр даргаа аз жаргалтай болгохын тулд маш их хичээл зүтгэл гаргадаг. Бусдын төлөө хичээл зүтгэл гаргахад ямар ч буруу зүйл байхгүй ч өөрийнхөө төлөө ямар нэг зүйл хийхээс эргэлзэж байвал эрүүл бус зан юм. Магадгүй та хувиа хичээсэн зантай гэж хэлүүлэхээс айсан болов уу
Өөрийгөө юмсын эхэнд тавих нь таны хайрт нэгэнд ч ашиг тустай

Хэрвээ та ядарчихсан, аз жаргалгүй байвал бусад хүмүүст ч бас буруугаар нөлөөлж болох юм. Та бие бялдар, оюун ухаан, сэтгэл зүйн хувьд эрүүл өөдрөг байвал таны хайрт нэгэн ч хамтдаа аз жаргалтай байх болно.
Хүн амарч байх хэрэгтэй, шагнал мэтээр хүлээн авч болохгүй

Хүн ядарчихсан үедээ бүхий л хөдөлмөр хийх бүтээмжээ алдчихдаг. Удаан хугацаанд стресстэй явснаар оюун ухаан болон сэтгэл зүйн эрүүл мэндээ муутгаж байдаг. Хэзээ ч хоосон аяганаас ус гоожуулж болохгүй шүү дээ, тиймээс аягаа дүүргээд дахин эхлэх хэрэгтэй.
Өөрийгөө хэт хүчлэн биеэ ачаалуулах нь сөрөг үр дүнд хүргэнэ

Стресстэй үйлдэл хийх үед бидний бие кортисол гэх гормон ялгаруулдаг ба энэ нь стрессийн эсрэг үйлчилгээтэй юм. Уг хариу үйлдэл нь танд эрч хүч өгөх ч гэсэн хэт их стрессээс үүдсэн кортисолын хэмжээ нь жин нэмэх, дархлаа унах гэх мэт асуудал үүсгэх юм.
Бага зэрэг амралт авах нь хувиа хичээх үйлдэл биш бөгөөд танд маш хэрэгтэй юм.
“Үгүй” гэж хэлэх нь өөрийн аз жаргалын төлөө “Тийм” гэж хэлж байна гэсэн үг

Бусдад үгүй гэж хэлэх нь ихэнхдээ хувиа хичээх гэсэн үгтэй холбоотой байдаг. Гэвч үгүй гэж хэлэх нь өөрийнхөө төлөө тийм гэж хэлж буй хэрэг юм. Таны аз жаргал юунаас ч илүү чухал учир бусдын төлөө өөрийгөө хойш бүү тавиарай.
Өөрөө өөрийнхөө баатар нь байх

Гэр бүл болон найзууд тань үргэлж танд тусламж үзүүлэхэд бэлэн байх ч эцсийн эцэст та л амьдралаа хөлөглөн залуурдах болно.