Өмнө нь хог ачигч хийдэг байсан Майкл Карролл гэх залуу 2002 онд Улсын том хэмжээний сугалаанд хожиж супер хонжвор болох 11.7$ саяыг хожиж байжээ.

Ердөө 2$-ийн сугалаагаар хожсон бөгөөд шууд ажлаасаа гарч тансаг амьдралаар амьдарч эхэлжээ.

Тэрээр уг мөнгийг 10 жилийн хугацаанд бүгдийг нь үрж орхисон бөгөөд тэр хэлэхдээ:

-“Надад харамсах зүйл байхгүй, амьдралын минь гайхалтай 10 жил байсан. Одоо өөрийн амьдралаа эргүүлэн авч буцаад ажилдаа орсондоо баяртай байна” гэж хэлжээ.