2000 онд 7 настай хүү Идахо-гоос Филиппин уруу шинэ жилийн хандивтай хайрцаг явуулж байжээ. 15 жилийн дараа хүүгийн энэ үйлдэл нь ирээдүйн амьдралыг нь тэр чигт нь өөрчлөх нь тэр. Танд энэ түүх үнэхээр таалагдах болно.

18 жилийн өмнө Таирел Волф гэх хүү Шинэ жилийн хүүхэд нэртэй хандивын аянд оролцож байжээ. Хандив илгээгч нь сургуулийн хэрэгсэл, жижиг тоглоом, өөрийн зураг гэх мэт зүйлсийг явуулах ёстой юм. Уг үйл явдал олон жилийн өмнө болсон учир хүү аль хэдийн мартчихсан байсан ба 2009 оны нэгэн өдөр хүү өөрийн сошиал хуудсандаа Жоана Марчан гэх хүнээс найзын хүсэлт авсан юм.

Хүсэлт явуулсан хүн түүний хандивыг хүлээж авсан Филиппин охин байсан бөгөөд бэлгийг нь хүлээж авч, охин хариу бэлэг явуулсан талаар ярилцжээ. Гэвч түүний хариу бэлэг хэзээ ч эзэндээ ирээгүйг гайхаж байлаа.
Цаг хугацааны эцэст тэд бие биедээ олон ижил талууд байгааг анзаарч, Таирел Манила уруу нисэх мөнгө цуглуулан Жоана-тай уулзахаар шийдэж, онгоцны буудал дээр уулзсан дариудаа бие биедээ дуралжээ.

Олон улсын хандвын аян 1993 онд эхэлж 113 сая хайрцгийг нийт 130 улсруу явуулсан бөгөөд Таирел Жоана хоёр ийн учиржээ.