Амьдралын бүхий л үнэнийг бичсэн цаас байсан бол юутай жаргалтай байх билээ. Амьдрал гэдэг сайнтай, муутай байх бөгөөд хамгийн гол нь шудрага бус байдаг тийм үү?

Та хэн нэгнийг өөртөө дурлуулж чадахгүй

Хүн хэзээ ч хэн нэгний үйлдэлд нь болж дурладаггүй. Бид бусдын сэтгэл болон шийдвэрийг нь хүндэтгэх ёстой. Та өөрийгөө өөдөн татаж, сайжруулах хэрэгтэй бөгөөд тэгж чадвал тухайн хүн таныг анзаарч, сэтгэл зүрхээ зориулах эсэхээ шийдэх юм.

Та хэн нэгнээр хайрлагдсан бол танд мэдрэгдэнэ

Хэн нэгэн таныг бусдаас илүүд үзэж, цагийг хамт өнгөрүүлж, хүндэтгэж, сэтгэлийг тань ойлгож байвал аяндаа мэдрэгдэнэ. Харин түүний танд зарцуулах цаг багасч эхэлвэл нөхцөл байдлыг сайтар ажиглах шаардлагатайг харуулж байна.

Хэн нэгнийг хайрлахын тулд эхлээд өөрийгөө хайрлах хэрэгтэй

Өөрийгөө хайрлана гэдэг хувиа хичээсэн зан огтоос биш. Өөрийн хүсэл эрмэлзэл, сэтгэлийг хүндэлж буйн илрэл юм. Энэ нь хэн нэгний төлөө өөрөөсөө урвахгүйн баталгаа болж өгдөг. Хэрвээ та өөрийгөө хайрлаж сурвал бусдыг ч хайрлан хүндэтгэх бөгөөд түүний хүслийн эсрэг зүйл хийхгүй байх юм.

Таныг хайрлахаа больсон хүнтэй бүү зууралд

Энэ бол хамгийн түгээмэл алдаа. Бага зэрэг хатуу сонсогдож байгаа байх. Та түүнд хүүхэд төрүүлж өгсөн ч, алтаар бүрсэн цамхаг бэлэглэсэн ч хэн ч таныг үүрд хайрлахгүй. Харин хайр сэтгэл унтрах тэр үед та бүгдийг ардаа орхин шинэ амьдрал уруу алхах хэрэгтэй. Хүний нуруун дээрх ачаа мэт байж болохгүй шүү дээ.