1977 он хичээлийн завсарлагаа болж гадаа өдрийн хоолоо идэж байсан хэсэг хүүхдүүд хажууханд байрлах модтой газар жигтэй нисдэг биет олж харсан байна. Хүүхдүүд багшдаа шууд болсон явдлыг хэлсэн бөгөөд багш хүүхдүүдтэй тус тусд нь уулзаж зураг зуруулжээ.

10 хүүхэд адилхан зураг зурсан бөгөөд бүгд нэг зүйл ярьсан байна. Нисдэг биет хажуу модтой талбайд буусан дотроос нь гэрэл тусаж харь гаригийн хүн харагдсан гэжээ. Энэ тухай ойр байрлах цагдаагийн газарт мэдэгдсэн боловч тухайн үед тоогоогүй байна.

Хэн ч үнэмшихгүй байсан болохоор зураг болон болсон явдлын талаар бичиж Үндэсний Аюулгүй Байдал руу шуудангаар явуулжээ. Үндэсний Аюулгүй Байдал даруй арга хэмжээ авсан бөгөөд нисэх хүчин, цэргээр хайх баг гаргасан байна.

Мэдээж ямар ч ул мөр олдоогүй бөгөөд тухайн жилд олон хүмүүс нисдэг биет харсан хэмээн мэдүүлсэн байна.