Lauren Perkins ээж болохыг үргэлж хүсдэг байжээ. Олон удаа жирэмслэх гэж үзсэн ч бүтэхгүй байсан учир эмчид ханджээ. Тухайн үед аяллаар явж найзууддаа болж байгаа асуудлаа хэлтэл нэг найз нь бурхан та хоёрт том зүйл бэлдэж байгаа бололтой удахгүй том зүйл ирнэ гэжээ. Мэдээж найзын зүгээс өгч байгаа дэмжлэг гэж бодоод өнгөрчээ гэвч энэ үг маш том зүйлийг дагуулж байсан бололтой.

Lauren Perkins түүний нөхөр хоёр энгийн эмчилгээнээс эхэлжээ. Бараг болохгүй байх гэсэн бодолтой байсан ч эцэст нь жирэмсний шинж тэмдэг илэрсэн байна. Шинж тэмдэг маш хүчтэй байсан болохоор эмч хоёр ихэртэй болж магадгүй эсвэл гурав гэж хэлсэн байна. Мэдээж энэ нь гайхамшигтай мэдээ байлаа. Удалгүй дахин үзүүлэхэд эмч нүдэндээ ч итгэсэнгүй 5 ихэр хүүхэд байна шүү дээ. Үгүй ээ 6 байна. Lauren Perkins түүний нөхөр хоёр зургаас харвал үнэхээр 6 хүүхэд байжээ. Энэ мөчид хүндхэн шийдвэр гаргах хэрэгтэй болжээ. Учир нь 6 хүүхэд зэрэг гаргана гэдэг түүний бие болоод эдийн засагт хүндрэлтэй байсан юм. Гэвч 6 хүүхдээ гаргахаар шийдэж эмнэлгийн хүмүүс бүх чадлаараа ажиллахаа амлажээ.

Хүсэн хүлээсэн цаг болж 2012.04.23 зургаан ихэр хүүхэд төрүүлжээ. Тухайн үед төрөхөд 2 эх баригч эмч, хүүхэд тус бүрд зориулж 6 сувилагч бэлэн байжээ. Энэ итгэмээргүй мэдээ сошиалд тарж хүмүүсээс дэмжлэг туслалцаа харамгүй ирсэн бөгөөд одоо тэд эрүүл саруул амьдарч байна.
