2021 он бол аниме цувралуудын хувьд хамгийн шилдэг жил байх болно. Шинэ соргог бүтээлүүдээс алдартай цувралууд эргэн ирж та бүхний нүдийг мялаах гэж байна.
Неверландын амлалт – 2-р улирал

Неверландын амлалт аниме 2-р улирлаар буцаад ирлээ. Уг аниме нь өнчин хүүхдүүдийн асрамжийн газарт амьдрах хүүхдүүдийн тухай гарах бөгөөд гол дүр нь Эмма, Норман, Рэи нар юм. Тэдний амьдрал үргэлж жаргалтай баяр хөөрөөр дүүрэн байсан ч нэгэн өдөр үрчлэгдсэн хүүхдүүдэд юу тохиолддог болохыг мэдээд бүх зүйл орвонгоороо эргэдэг. Хэрвээ та мангаг нь уншсан бол аниме дээрээ түүх нь өөрчлөгдсөн байгааг анзаарсан байх.
Нялцгай биет болж ахин төрсөн нь – 2-р улирал

Бүтэн жил гарангийн дараа хоёр дугаар улирал нь гарч байгаа уг аниме гол дүр нь өөр ертөнцөд дахин төрөхдөө нялцгай биет болчихсон тухай гардаг.
Shaman King

Бүхэл бүтэн 10 жилийн өмнө гарч байсан аниме билээ. Гол дүр болох Yoh нь сүнстэй ярилцаж чаддаг хүчирхэг нэгэн. Тэрээр дэлхий ертөнцийг өөрчлөх хүсэлтэй бөгөөд үүний тулд Shaman King болох шаардлагатай. Гэвч үүнийг хийхийн тулд 500 жилд нэг удаа болдог тэмцээнд оролцох хэрэгтэй болдог.
Доктор Стоун 2-р улирал

Бүх зүйл сайхан болоод ирж байтал эхний улирал нь дуусчихсан билээ. Энэ бол мэдээж хүн болгоны хүсэн хүлээсэн аниме.
Блийч

Блийч эргэн ирлээ! Өөр юу ч хэлхэв. 2012 онд аниме нь дуусаж, одоо манга дээрх сүүлийн арк нь гарах төлөвтэй байгаа гэнэ. Хэзээ гарах он сар одоогоор тодорхойгүй.
Бамбайт баатрын сэргэн мандалт 2-р улирал

Дөрвөн залуу өөр ертөнцөд ид шидийн хүчээр дуудагдан ирдэг. Гэвч гол дүрийн залуу болох Найфүмигийн зэвсэг нь бамбай болж таардаг. Бамбайнаас нь болж хүмүүс дээрэлхэж, түүнээс урваж эхэлнэ. Ингээд бүгдийг тэгээс эхлэх хэрэгтэй болж адал явдалдаа гардаг.
Миний баатрын сургууль 5-р улирал

5-р улирал удахгүй гарах гэж байна. 4-р улирал нь саяхан дууссан бөгөөд тийм ч удаан хүлээсэнгүй.