Resident Evil 8: Village
Platform: Ps5, Xbox Series X, PC
Гарах огноо: 2021 оны 5 сарын 7
Уг анги нь RE7 тоглоомоос хэдэн жилийн дараах үйл явдал бөгөөд гол дүрийн залуу болох Ethan нэгэн тосгонд ирж нууцлагдмал үйл явдалтай нүүр тулах юм. Бидний сайн мэдэх Chris Redfield тоглоомын trailer дээр үзэгдэнэ. Гэвч тэр яагаад энд байгаа юм бол? Дайсан болчихсон юм болов уу?
Far cry 6
Platform: Ps4, Ps5, Xbox One, Xbox Series X, PC
Гарах огноо: 2021
Ахиад л нэг Far Cry! Яара гэх газар үйл явдал нь өрнөх бөгөөд гол дүр нь Dani Rojas. Anton Castillo гэх дарангуйлагчийн эсрэг тоглоом эхлэх юм. Castillo нь Яарагийн удирдагч бөгөөд эх орноо сэргээн босгохын тулд бүхнийг хийх хүн юм.
Prince of Persia: The Sands of Time remake
Platform: Ps4, Xbox One, PC
Гарах огноо: 2021 оны 3 сарын 18
Ps2/Xbox/Gamecube гэх консолууд дээр анх гарч байсан хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг нь яах аргагүй Prince of Persia: The Sands of Time билээ. Харин Ubisoft компаниас уг тоглоомыг ахин шинэчилж гаргахаар болсон байна.
Halo Infinite
Platform: Ps4, Xbox One, Xbox Series X
Гарах Огноо: 2021
Видео тоглоомын өвөг эцэг гэж хэлж болохоор тоглоом бол яах аргагүй Halo билээ. Тодорхой он сар байхгүй ч 2021 он дотроо багтааж нээлтээ хийх юм гэнэ.