2027 онд дэлхийн анхны сансрын Voyager Class нэртэй зочид буудал байгуулах юм байна. Энэ зочид буудал нь 400 хүний хүчин чадалтай ажээ.

Сансрын зочид буудал дотор дэлхийд байдаг буудлуудтай адил бүх зүйл багтсан байна. Үүнд: Ресторан, кино театр, фитнес, задгай сансарт гарах хэсэг, спа зэрэг багтсан байна.

Orbital Assembly Corporation компани 2025 он гэхэд станцыг бэлэн болгож 2027 онд нээлтээ хийнэ гэсэн байна. Дээр байрлах зураг ерөнхий загвар бөгөөд ирээдүйд бага зэрэг өөрчлөлт орж магадгүй байна. Одоогоор Nasa-тай хамтран судалгаа хийж байгаа бөгөөд зочид буудалд ажиллах хүмүүсийг бэлтгэх мөн энгийн хүмүүст зохимжтой талаас судалж байгаа гэнэ. Orbital Assembly Corporation компаний хэлж байгаагаар энэ зочид буудал таны урьд хожид харж байгаагүй зүйлсээр олон байх болно гэжээ.