Дэлхийн хүн ам цаг минут бүрт ихсэж, техник технологи хурдацтай хөгжиж буй цаг хугацаанд бид амьдарч байна. Та өмнө нь 2100 онд амьдрал ямар байх бол гэж бодож байсан уу?
Берлин-ээс Нью Йорк хот уруу 3 цагийн дотор очдог болно.

2100 онд Европ болон Хойд Америкийг холбох Атлантик хонгил бие болох ба вакуум орчны тусламжтайгаар цагт 7000км хурдлах чадвартай юм. Уг хонгилд цаг агаар ямар ч нөлөө үзүүлэхгүй учраас Берлинээс Нью Йорк хүртэл ердөө 3 цаг зарцуулах юм.
Ширэнгэн ой гэж байхгүй болно

Одоогоор дэлхийн нийт ширэнгэн ойн хагас нь аль хэдийн ycтaaд байгаа билээ. Хэрвээ энэ эрчээрээ ycтcaap байвал 2100 гэхэд ширэнгэн ой бүрэн алга болох юм. Дэлхийн нийт амьтдын 75% нь ширэнгэн ойд амьдардаг учраас 2100 онд амьдрах газаргүй болох юм.
Хүмүүс хөгшрөхөө болино

Хэдэн зууны турш хүн төрөлхтөн залуу хэвээр үлдэж, хөгшрөлтийг зогсоохыг хүсэж ирсэн билээ. Хүн хөгширдгийн гол шалтгаан нь цаг хугацаа өнгөрөх тусам хүний эсийн түвшинд алдаа гарж улмаар хөгшрөлт бие болдгийг судлаачид олж тогтоожээ. 2100 онд гэхэд магадгүй эсийн түвшинд гарж буй алдаа засварлах аргыг нээх юм.
21 улс цөлжиж эхэлнэ

Бид температурыг 2°C-аас доош байлгах арга олохгүй л бол газар дундын тэнгисийн сав газар 10000 жилийн өмнө өөрчлөгдөж байснаас илүү өөрчлөгдөх болно. Уг өөрчлөлт нь газар дундын тэнгисийн сав газарт байрлах 21 улсад нөлөөлөх юм.
Далайн түвшин 2.5м ихэснэ
1993 оноос хойш хиймэл дагуул далайн түвшнийг тасралтгүй ажиглаж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл 15.2см – 20.32см дээшилсэн юм. 2100 он гэхэд далайн түвшин 2.5м дээшилнэ гэсэн судалгаа гарчээ.