Хүний биед бэлтгэл сургуулилт сайн хэдий ч эрсдлийг дагуулж байдаг. Энэ үйл явдал 2021.03.20 болжээ бодибилдингийн спортын тамирчин Big Rig хочит Раян Кравли 220 кг жинтэй хэвтээ шахалт хийх үедээ хүнд бэpтэл авсан байна. Раян Кравли instagram хуудсаараа дамжуулан юу болсон талаар хэлжээ.

Тэр эхлээд 180кг өргөөд байсан ба жинг нь 40кг-аар нэмэх үед бүх зүйл буруугаар эргэжээ. Цээжний булчин, шөрмөс, судас гарнаасаа бүхэлдээ салсан, эмч хэлэхдээ чиний яс хэтэрхий нягт хатуу байсан үүнээс болж эмнэлгийн хэд хэдэн багаж дийлэхгүй эвдэрсэн. Би эмнэлэгт удаан хэвтэх бололтой буцаад бэлтгэл хийтэл олон сар эмчилгээ хийлгэх шаардлагатай гэжээ.

Бичлэгэн дээр түүнд тусалж байгаа хүн бол Ларри Вийлс юм. Тэрбээр Go Fund Me сайт дээр эмчилгээнд шаардлагатай хандивын аян эхлүүлжээ.
Амжилттай эдгэрч байгаа ч урт хугацааны эмчилгээ хийлгэх ёстойг эмч нь хатуу анхааруулжээ.