Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч та энэ бүх хугацаанд юу сурч мэдсэн, хэр туршлагатай болсон гэх мэт зүйлсийг бодож үзэж байсан уу?

  • Өөрийн дурлан хийдэг ажилтай түүгээрээ сэтгэл хангалуун амьдрах
  • Бүтэлгүйтэл гэж байдаггүй. Бүтэлгүйтэл бүхэн туршлага болж үлддэг учраас нүдээ аниад урагш алхаж сурах
  • Ганцаараа байх хугацаандаа өөртөө цагийг зарцуулж өөрийгөө хайрлаж сурах. Ганцаараа байх нь тийм ч муу зүйл биш.
  • Хэрвээ таны хийж буй ажил бүтэхгүй, болж өгөхгүй байвал яагаад энэ ажлыг эхлүүлж, ямар зорилготой байснаа бодоорой. Ингэж бодох нь танд хүч тэнхээ өгөх болно.
  • Аз жаргалтай байх гэж битгий хичээ. Мэдлэг болон туршлагатай болох гэж хичээ, эцэст нь аз жаргал таныг олох болно.
  • Буруу зүйл хийсэн бол хариуцлагаа хүлээж сурах. Бусдад буруугаа үүрүүлэхгүй байх
  • Өөрийн зөн совиндоо итгэх. Та ямар нэг зүйл хийхийг хүсвэл шууд хийгээрэй, таны зөн совин зөв замд хөтлөх болно.
  • Дэлхий ертөнц цаг, минут тутамд өөрчлөгдөж байдаг учраас та ч гэсэн хөл нийлүүлэн алхаарай.
  • Бусад хүмүүсийн сошиал хуудсыг харж өөрийгөө тэдэнтэй бүү харьцуулаарай. Хүн хэзээ ч өөрийн бүтэлгүйтэл болон амьдралын муу талаа сошиал хуудсандаа дэлгэхгүй гэдгийг үргэлж санаж яв.
  • Жинхэнэ найзууд л амьдралын ямар ч үед хамт байдгийг санаарай.
  • Би чамд хайртай, баярлалаа гэсэн үгнүүдийг үргэлж хэлж байх.
  • Амьдралын хэв маягаа эрүүл байлгахыг хичээгээрэй.
  • Бүх зүйлийг мөнгөөр үнэлдэггүй. Харин мөнгөтэй байх нь таныг бусдаас хараат бус болгох болно.
  • 30 нас хүрэхэд найзууд тань хүнтэй гэрлэж, эцэг эх хөгширч, бүх хариуцлага нүүрэн дээр буух болно. Харин эцэг эх, хайрт бүсгүй/залуу, найзуудаа бүгдийг хайрлаж гомдоохгүй амьдраарай.