Хамгийн аз жаргалтай хосууд ч харилцаагаа авч үлдэхийн тулд маш их хичээл зүтгэл гаргадаг. Хүн бүр юмсыг өөр өнцгөөс хардаг учир б.уруу ойлголт болон маргаан үүсэх боломжтой.
Харин харилцааг бага багаар эвдэж байдаг зүйлс маш олон байдаг гэнэ. Жишээ нь х.ов ж.ив ярих, баяртай гэж хэлэлгүй ажилдаа явах гэх мэт
Өмнө нь болсон явдлыг сөхөж маргаандаа оруулдаг

Ямар ч хосууд үе үе маргалдах явдал тохиож л таарна. Харин тэр үед ганц л зүйлийг сайн санаж байх хэрэгтэй: Асуудлыг шийдвэрлэнэ, маргаанд хожих эсвэл хожигдох гэсэн зүйл байх ёсгүй.
Чухал яриаг буруу үед нь ярилцах
Мөнгөний асуудал, хайрын харилцааны тухай, ирээдүйн зорилго гэх мэт чухал яриаг ярилцах зөв цагаа мэдэж байх хэрэгтэй. Хань ижил тань стресстээгүй, ядраагүй, гуниглаагүй үед нь ярилцах нь зүйтэй юм. Ингэснээр ярианаас үүссэн хэрэгцээгүй маргаанаас сэргийлж чадах юм.
Хайртынхаа сэтгэл зүйг асуухын оронд тааж, ургуулан боддог
Та түүний дэлгэсэн ном шиг л уншчихдаг ч гэсэн заримдаа тийм ч энгийн биш юм. Хүн болгон өөрийн гэсэн өнцгөөс амьдралыг хардаг. Харин та түүний бодол болон сэтгэлийг дотроо ургуулан бодож өөрийгөө стрессдүүлэн, маргаан үүсгэж болохгүй.
Хайртдаа хэлэхгүйгээр гадуур гарах

Хэлэхгүйгээр явах нь сүртэй асуудал биш гэж бодож байгаа байх. Гэвч энэ нь харилцан ярианаас зайлсхийж буй нэгэн хэлбэр юм.
Та хоёр хамтдаа удаан хугацааг өнгөрүүлсэн ч өглөө хэлэхгүйгээр/хэлж явах нь таны харилцаа цаашид өсөн дэвжих эсвэл нуран унахыг шийдэх болно.