Мэдээж 64 хоногийн турш ниссэн гэдэг худал мэт сонсогдож байгаа байх. Бүх зүйл 1958 оны нэгэн зар сурталчилгаанаас эхэлсэн юм.
Адал явдлын эхлэл Хасиенда зочид буудал

Хасиенда зочид буудал нь түм түжигнэж бум бужигнасан газраас холуур хамгийн зах хэсэгт байрладаг байсан учраас тийм ч амжилттай орлого олдоггүй байлаа. Тэдний сурталчилгааны санаа ч дуусаж аргаа бараад байсан юм. Гэтэл техник засварчин Боб Тим гэх залуу газарт хүрэлгүй дэлхийн хамгийн урт нислэг хийе гэсэн сонирхолтой санал тавьжээ.
Түүний зорилго бол өмнөх дэлхийн рекорд болох 50 хоногийг давуулан биелүүлж зочид буудлын эзнээс $100,000 шагнал авах байсан юм. Нисэх онгоцны хажуу тал дээр ХАСИЕНДА гэсэн наалт нааж адал явдлаа эхлүүллээ.
Аялалын бэлтгэл

Онгоцыг хоёр нисгэгч ээлжлэн жолоодох бөгөөд тэдний нэрийг Боб Тим болон Жон Күүк гэдэг. Нисэхээсээ өмнө мэдээж онгоцны аюулгүй байдлыг хангаж 50 хоног амьдрах орчноо бэлдэх байсан юм. Cesena 172 гэх онгоцыг худалдан авч нэг хүн унтах матрасс, ариун цэврээ хангах тосгуур тавьсан юм. Хуучин хөдөлгүүрийг нь шатахуун их хэмжээгээр ордог шинэ хөдөлгүүрээр сольж тавьжээ.
12-р сарын 4 нд нислэг эхлэв.
Шатахуун болон хоол

Тэд 50-аас илүү олон хоног агаар дээр тогтох ёстой учраас шатахуун, хоол хүнсээ байнга авч байх хэрэгтэй байсан. Гэвч тэд үүнийг нарны эрчим хүч эсвэл өөр онгоцноос аваагүй бөгөөд жижиг оврын ачааны машинаас шатахуун болон хүнсээ авч байлаа. Уг арга нь 3 минут үргэлжилдэг ба өдөрт хоёр удаа цэнэглэх ёстой. Тэдний хоолыг Хасиенда зочид буудлыг тогооч бэлтгэдэг.
Бүтэлгүйтэх шахав

Тэд өөрсдийгөө баясгахын тулд ном уншиж, цэвэрлэгээ, дасгал гэх мэт зүйлсийг хийж байлаа.
Өдөр 35: Нэг нисгэгч нь жолоодож байгаад зүүрмэглэснээс болж золтой л газардчихсангүй. Азаар авто нислэгийн горим асаалттай байлаа.
Өдөр 39: Цахилгаан үүсгэвэр эвдэрч гэрэл, дулаан, авто нисгэгч ажиллахаа болив. Гэвч тэд бууж өгсөнгүй.
Тэдний амжилтыг хэн ч одоогоор эвдээгүй байна

11 өдрийн дараа 50 дахь өдөр, 1-р сарын 23, Хасиенда онгоц дэлхийн дээд амжилтыг эвдэж түүхэнд бичигдэв. Гэвч тэд уг амжилтыг хэн нэгнээр амархан эвдүүлэхгүйн тулд дахин хоёр долоо хоногоор давуулан биелүүлж нийт 64 хоног агаар дээр тогтов.
2-р сарын 7, 1959 он, 64 хоног 22 цаг 19 минут, 150000 бээр ниссэний дараагаар Хасиенда онгоц газардав.
Уг амжилтыг хэн ч одоогоор эвдээгүй байна