Автобусны буудал дээр сууж байтал багадаа үнэртэж байсан ээжийн үнэр нандин дурсамжийг санагдуулах тэр мөчийг та санадаг уу? Үнэр, амт яг л дурсамжтай холбогдчихсон мэт санагддаг нь үнэндээ гайхалтай нэгэн тайлбартай ажээ.
Өнөөдөр манай сайт таны олон жил асууж байсан асуултад хариулах болно.
Тархи нь үнэр амт хоёрыг холбосон байдаг

Үнэрийг мэдрүүлэх үүрэгтэй тархины нэг хэсгийг олфakтopи булб гэж нэрлэдэг. Уг хэсэг нь бусад тархины хэсэг уруу мэдээлэл дамжуулдаг бөгөөд тэр тусмаа ой санамжийн хэсэг болох xиппokaмпyc-тай шууд холбоотой байдаг. Мөн олфakтopи булб нь дурсамж, сэтгэл хөдлөл гаргадаг aмигдaлa-тай ойр байрладаг учир үнэр үнэрлэх нь дурсамж сэргээдэг юм.
Амт дурсамж сэргээдэг

Хоолны амт нь үнэндээ амт, үнэр хоёрын нэгдэл бөгөөд амьдралынхаа ямар нэг цаг мөчид идэж байсан хоол нь дурсамж сэргээдэг ажээ. Хэрвээ аз жаргалтай дурсамж бол таны стрессыг багасгаж даралт бууруулдаг байна.
Үнэр нь ой тогтоолтоо сайжруулах дасгал болдог

Үнэрлэх мэдрэмж нь бидний тархины бүтэцтэй ойр байдаг учир ой тогтоолт болон танин мэдэхүйн сургуулилт болж өгдөг байна. Олон төрлийн үнэр үнэрлэж түүнийг тогтоож авснаар ой тогтоолтоо сайжруулах юм. Үүнийг үнэрлэх дасгал гэх бөгөөд төрөл бүрийн үнэр тогтоож авснаар тархин дахь эсүүдийг сэргээж холбоосыг хүчирхэгжүүлдэг ажээ.